Мобиком апликейшны шинэчлэлтэй холбоотой дугаар дээрээ үйлчилгээг түр хугацаанд ашиглах боломжгүй байна. Танд хүндрэл учруулж буйд хүлцэл өчье.
Худалдан авалтын төлбөрөө “Дугаар дээрээ”
Нэг төлөлтөөр хэрэглээний бүх тооцоогоо төлөх хялбар шийдлийг танд санал болгож байна.
“ДУГААР ДЭЭРЭЭ” үйлчилгээтэй танилц.
Дараа болон Хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид мобикомын хамтрагч байгууллагуудаас худалдан авалт хийгээд төлбөрөө өөрийн дугаарын төлбөр дээр нэмж гаргуулах боломжтой. Танд зөвхөн гар утас болон СИМ карт нь байхад хангалттай.
Танд ямар давуу талтай вэ?
- Дараа нь төлөх шинэлэг үйлчилгээг ашиглах
- Хялбар, хурдан аргаар худалдан авалт хийх
- Нэг төлөлтөөр бүгдийг төлөх
- Шимтгэл болон хүүгүй нөхцөлөөр дараа төлөх
- Найдвартай, аюулгүй үйлчилгээ
Үйлчилгээний нөхцөл
- Дараа төлбөрт mymobi, хосолсон төлбөрт hybrid багцын хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглах боломжтой.
- "Дугаар дээрээ" үйлчилгээ ашиглан худалдан авалт хийх үед үйлчлүүлсэн хамтрагч байгууллагаас НӨАТ-н баримтыг тухай бүрд олгоно.
- Таны нэр дээрх мобикомын дугаараас шалгуур хангасан зөвхөн нэг дугаар “Дугаар дээрээ” үйлчилгээг ашиглах боломжтой байна.
- Таны төлбөр “Дугаар дээрээ” үйлчилгээний болон бусад төлбөрийн нийлбэр дүнгээр нэхэмжлэгдэнэ.
- "Дугаар дээрээ" үйлчилгээ ашиглан хамтрагч байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөр, мобикомын хэрэглээний төлбөрийг хамтад нь 20-ны дотор
- Таны дугаар дээр "илүү төлөлт" байвал тухайн төлбөрийг Дугаар дээрээ үйлчилгээний төлбөрт суутгахгүй ба зөвхөн ярианы төлбөрт суутгана.
Үйлчилгээнд бүртгүүлэх заавар
Та мобиком апликейшн ашиглан үйлчилгээнд бүртгүүлээрэй.
Авто биллинг үйлчилгээнд бүртгүүлэх заавар
Үйлчилгээ цуцлах
!!! Дугаар дээрээ үйлчилгээний гэрээ нь хугацаагүй байх ба хэрэглэгч мобиком апликейшнаар өөрөө цуцлах боломжтой байна.
!!! Үйлчилгээг хэрэглэгч өөрийн хүсэлтээр цуцлах бол үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан буюу бүртгүүлсэн тухайн сардаа цуцлах боломжгүй.
!!! Үйлчилгээг дараах нөхцөлүүдэд автоматаар цуцална. Үүнд:
- Гэрээ шилжүүлсэн
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээ рүү шилжсэн
- Дугаар устсан буюу ашиглалтаас гарсан
Хамтран ажиллах
Дараа төлөх шинэлэг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгох, хялбар худалдан авалтын боломжийг бүрдүүлэх, дижитал орчинд бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгууллагуудтай бид хамтран ажиллахад бэлэн байна.
Байгууллагад ямар давуу талтай вэ?
- Хэрэглэгчдийн урсгалаа нэмэгдүүлэх;
- Хамтран ажиллах хугацаанд мессэж болон мобикомын 1 сая дагагчтай сошиал хуудсаар сурталчилгаа хийлгүүлэх;
- Шинэ зах зээлд компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцан таниулах;
- Борлуулалтын орлогоо найдвартай, аюулгүй эх сурвалжаар цуглуулах боломжтой.
Та merchant.mobicom.mn вэб сайтад хандан бүртгүүлж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлээрэй. Бид тантай эргэн холбогдох болно.
Delete