Мобикомын шинэ дугаар худалдан авах, симээ сэргээлгэхийн тулд заавал үйлчилгээний салбарт очих шаардлагагүй. Та өөрт ойрхон гэрээт борлуулагч болон СU сүлжээ дэлгүүрээс БЭЛЭН СИМ худалдан аваад байгаа газраасаа, хамгийн хурднаар урьдчилсан төлбөрт шинэ дугаараа үүсгэж, хуучин ашиглаж байсан дугаарынхаа сим картаа сэргээгээрэй. Бэлэн симний үнэ 3000₮.
Мобиком апликейшн ашиглан сим сэргээх
1. Мобиком апликейшны сим сэргээх цэс рүү орно
2. Сим сэргээх утасны дугаараа оруулна
3. Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаяг руу баталгаажуулах код илгээнэ. Хэрвээ и-мэйл хаяг бүртгэлгүй бол 2222 лавлах болон үйлчилгээний салбарт хандан и-мэйл хаягаа бүртгүүлээрэй
4. Худалдан авсан бэлэн симны ард байрлах тооны F үсгээс өмнөх 9 оронг оруулах
5. Өөрийн E-mongolia бүртгэлээр нэвтэрч баталгаажуулалт хийнэ
7. Үйлчилгээ амжилттай болсоноос хойш 5 минутын дараа утсандаа сим картаа хийж ашиглана.