iPhone 15, iPhone 16|Нэмэлт баталгааны нөхцөл
Та Монгол дах албан ёсны эрхтэй борлуулагчаас iPhone 15, iPhone 16 цуврал загварын гар утас худалдан авсан бол дараах нэмэлт баталгааны нөхцөлийн дагуу үйлчилгээ авах боломжтой.
iPhone 15 цуврал загварын нэмэлт баталгааны нөхцөл
1. Нэг удаагийн хагарсан, цуурсан дэлгэц засварлах, солих нөхцөл:
1. Гар утсыг худалдан авсан өдрөөс хойш эхний 12 сарын хугацаанд хагарсан, цуурсан гэмтэлтэй дэлгэцийг зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй солино.
2. Шингэн нэвтэрснээс үүдэлтэй гэмтэл, эдэлгээний явцад үүссэн сэв зураас, элэгдэл нь төлбөргүй солих үйлчилгээнд хамаарахгүй.
3. Нэг удаагийн дэлгэцийн гэмтлийг засварлахад дэлгэцийн үнийг авахгүй ба хэрэглэгч засварын ажлын хөлс болох 50,000 төгрөгийг төлнө.
4. Хэрэглэгч уг үйлчилгээнд хамрагдахдаа гар утасны гэмтэлтэй дэлгэц буюу хуучин дэлгэц заавал байх шаардлагатай.
5. Уг үйлчилгээг нэг удаа авсан хэрэглэгч дахин дэлгэцээ солиулах, засварлуулах тохиолдолд төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.
2. Нэмэлт буюу 12 сараар сунгасан баталгааны нөхцөл:
1. Үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацаа дууссанаас хойш 12 сарын хугацаанд баталгаат засварын нэмэлт нөхцөл эхлэх бөгөөд хэрэглэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалсан, механик бус эвдрэл гэмтлийг Хавсралт №1-т заасан үнийн дүнгийн хязгаарлалтын хүрээнд үнэ төлбөргүй засварлана.
2. Уг үйлчилгээний нөхцөлийн дагуу авсан нийт засвар үйлчилгээний үнийн дүн Хавсралт №1 тогтоосон хязгаарлалтад хүрсэн тохиолдолд нэмэлт буюу 12 сараар сунгасан баталгааны хугацаа дуусаагүй байсан ч засвар үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна.
3. Нэмэлт 12 сараар сунгасан баталгааны нөхцөлд дараах нөхцөлүүд хамаарахгүй.
a. Бүх төрлийн механик буюу хэрэглэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эвдрэл, гэмтэл
b. Дэлгэцийн механик болон механик бус, бүх төрлийн эвдрэл, гэмтэл.
c. Батарейн цэнэглэлтийн багтаамж буюу “Battery Health”
Та баталгааны хуудасны дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайтар танилцана уу.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу. iPhone 15 Series | Terms & Conditions (genxtservices.com)
iPhone 16 цуврал загварын SHIELD+ нэмэлт баталгааны нөхцөл
Үйлдвэрлэгчээс тогтоосон баталгаат хугацаа 12 сар байх ба iPhone iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max загварын гар утас авсан хэрэглэгчид дараах 3 төрлийн баталгаат засварын нэмэлт үйлчилгээнд хамрагдана.
SHIELD+ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:
Зөвхөн iPhone 16 цувралын гар утас авсан хэрэглэгчид дараах 3 төрлийн үйлчилгээнд хамрагдана.
1. Нэг удаагийн дэлгэцийн гэмтлийг засварлах нөхцөл:
-
Гар утсыг худалдан авсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд механик гэмтэлтэй дэлгэцийг зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй солино.
-
Механик гэмтэл гэдэгт илт хагарсан, цуурсан дэлгэцийг ойлгох ба эдэлгээний явцад үүссэн сэв зураас гэх мэт энгийн элэгдлийг механик гэмтэл гэж үзэхгүй.
-
Уг үйлчилгээг авахад гар утасны гэмтэлтэй дэлгэц буюу хуучин эд анги заавал байх шаардлагатай.
-
Уг үйлчилгээг 1 удаа авсан хэрэглэгч дахин дэлгэцийг гэмтээсэн тохиолдолд төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.
-
Нэг удаагийн дэлгэцийн гэмтлийг засварлахад дэлгэцийн үнийг авахгүй ба харин хэрэглэгч засварын ажлын хөлс 70,000 төгрөгийг төлнө.
2. Нэг удаагийн арын таг буюу шилийг засварлах нөхцөл:
-
Гар утсыг худалдан авсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд механик гэмтэлтэй арын таг буюу шилийг зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй солино.
-
Механик гэмтэл гэдэгт илт хагарсан, цуурсан арын тагыг ойлгох ба эдэлгээний явцад үүссэн сэв зураас гэх мэт энгийн элэгдлийг механик гэмтэл гэж үзэхгүй.
-
Уг үйлчилгээг ашиглахад гар утасны гэмтэлтэй арын таг/шил буюу хуучин эд анги заавал байх шаардлагатай.
-
Уг үйлчилгээг 1 удаа авсан хэрэглэгч дахин тухайн арын таг/шилийг гэмтээсэн тохиолдолд төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна
-
Нэг удаагийн арын таг/шилийн гэмтлийг засварлахад арын таг/шилийн үнийг авахгүй ба харин хэрэглэгч засварын ажлын хөлс 70,000 төгрөгийг төлнө.
3. 12 сараар сунгасан баталгааны нөхцөл:
-
Үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацаа дууссанаас хойш 12 сарын хугацаанд баталгаат засварын нэмэлт нөхцөл эхлэх бөгөөд хэрэглэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалсан, механик бус, эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засварлана.
-
Нэмэлт 12 сараар сунгасан баталгааны нөхцөлд дараах нөхцөлүүд хамаарахгүй.
-
Уг үйлчилгээний нөхцөл нь www.gnextonline.com веб хуудасны дагуу байна. Дараах тохиолдолд сунгасан баталгааны хугацаа дуусаагүй байсан ч засвар үйлчилгээг үзүүлэхгүй.
4. Бусад нөхцөл
-
“Shield+” үйлчилгээний дагуу хийсэн засвар үйлчилгээндээ 30 хоногийн баталгаа олгоно.
-
Нэг удаагийн дэлгэц, арын таг солих болон нэмэлт 12 сараар сунгасан баталгааны нөхцөлд хамаарахгүй бусад гэмтэл доголдлын засвар үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч хариуцна.
- Дээрх засвар үйлчилгээ нь сэлбэг, эд ангиудын бэлэн байдлаас хамаарах бөгөөд Apple-н Албан Ёсны Баталгаат засвар (AASP - Apple Authorized Service Provider) - с хамаарахгүй үйл ажиллагаа буюу давагдашгүй хүчин зүйлс, гадаад улсын нөхцөл байдлын улмаас сэлбэг нийлүүлэх, засварлах боломжгүй болсон тохиолдолд Apple-н Албан ёсны баталгаат засвар (AASP - Apple Authorized Service Provider) - ын төв хариуцлага хүлээх боломжгүй.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу. iPhone 15 Series | Terms & Conditions (genxtservices.com)
ДАРААХ НӨХЦӨЛҮҮД НЭМЭЛТ БАТАЛГААНД ХАМААРАХГҮЙ.
-
Гар утас, нэмэлт хэрэгслийг хэрэглэгчид хүлээлгэн өгсний дараа үүссэн дээр дурдсан нөхцөлөөс бусад механик гэмтэл (нүдэнд ил харагдахуйцаар хагарсан, хайлсан, цуурсан, сэв суусан, тасарсан, шалбарсан, мурийлт үүссэн, ус чийг болон шингэн биет орсон, цахилгаан тэжээлийн гэмтэл).
-
Гэмтэл нь вирус, түүнтэй адилтгах программаас үүдсэн, мэргэжлийн бус аргаар программ хангамж уншуулсан, программ хангамжийн үндсэн тохиргоог өөрчлөх эсвэл дахин хуурамч программ хангамж суулгасан.
-
Баталгаат хугацаандаа Apple-н Албан ёсны баталгаат засварын төвөөс өөр албан ёсны бус засварын төв, хувь хүнээр засуулсан, оношлуулах байдлаар задарсан.
-
Ахуйн болон хувийн хэрэгцээнд зориулсан барааг үйлдвэрийн болон зориулалтын бусаар ашигласан, ашиглах заавар зөрчсөн.
-
Гар утас, нэмэлт хэрэгсэлд байрлуулсан баталгаат засварын лацыг хөдөлгөсөн, оролдсон болон серийн дугаар зөрсөн.
-
Гар утас, нэмэлт хэрэгслийн ашиглалтын зөвлөмжийг зөрчсөнөөс үүссэн болон элэгдэж хуучирсантай холбоотой эвдрэл гэмтэл.
-
Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн баталгаат засварын хугацаа дууссан.
-
Хэвийн элэгдэл буюу сэв, зураас, хонхорхой зэрэг хэрэглээний элэгдлүүд