Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгч таны дугаарын бүртгэл бүрэн бол тухайн дугаараа ашигласан хугацаанаас хамааран шуурхай нэгж үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Мөн та Мобиком аппликейшн ашиглан Шуурхай нэгжээ хамгийн хялбараар авах боломжтой. ЭНД дарж заавар үзнэ үү.

Шуурхай нэгж үйлчилгээний нөхцөл:


Шуурхай нэгжийн зээлийн хэмжээ боломжтой хэмжээнд хүрэх хүртэл хэдэн ч удаа авах боломжтой.

!!! IPhone маркын утастай зарим хэрэглэгчид *300#-аар зээл авах боломжгүй байх бөгөөд доорх зааврын дагуу шуурхай зээлээ авна.

- *210# дотроос 300 гэж бичээд авч болно.
- *210# дотроос *100# гэж бичээд 3 удаа авах эсвэл *100#, *200# гэж бичээд авах боломжтой 

Шуурхай нэгжийн үлдэгдэлтэй хэрэглэгч дараах үйлчилгээнүүдийг авах бол үлдэгдэл төлбөрөө төлсөн байх шаардлагатай.

1. Багц хооронд шилжих
2. Гэрээ шилжүүлэх
3. Өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах

Шуурхай нэгж үйлчилгээний үлдэгдэл шалгах

*210# цэс ашиглах

Шуурхай нэгж үйлчилгээний төлбөр

Шуурхай нэгж үйлчилгээг ашиглан авсан нэгжийн зээлийн дүнгийн 10%-тай тэнцэх төлбөр тооцогдоно.
Жишээ нь: 100 нэгж зээлсэн бол 100 + 10 (10%) = 110 нэгж эргүүлэн төлнө. 

Шуурхай нэгж үйлчилгээг буцаан төлөх нөхцөл

- Нэгжийн зээлийн үлдэгдэлтэй хэрэглэгч дансаа цэнэглэгч картаар( нөхцөл 1, нөхцөл 2) цэнэглэсэн тохиолдолд үндсэн нөхцөлийн дагуу зээлийг шууд суутгана. 

- Задгай нэгж болон Surprise үйлчилгээ ашиглан цэнэглэсэн тохиолдолд нэгжийн зээл ДАРАГДАХГҮЙ.

- Шуурхай нэгжийн зээлийн хэмжээ зээлэх боломжтой хэмжээнд хүрээгүй бол зээлэх хэмжээ хүрэх хүртэл хэдэн ч удаа зээлэх боломжтой байна.