Төлбөр төлөх заавар
Та төлбөрөө дараах сувгуудаас сонгон төлж үнэт цаг хэмнээрэй.
Мобиком апликейшн
Та Мобиком апликейшн ашиглан доорх зааврын дагуу төлбөрөө хурдан, хялбар төлөөрэй.
Та бусдын төлбөрийг төлөх бол өөрийн дугаарыг арилган оронд нь бичиж төлнө.
Мобиком апликейшн татах
Мобиком апликейшнд имэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа шууд авах боломжтой. Мобиком апликейшнд имэйл хаяг холбох заавар ЭНДЭЭС үзнэ үү.
Монпэй апликейшн
Монпэй-р төлбөрөө төлөөд 10%, 5% буцаан олголт аваарай.
Та бусдын төлбөрийг төлөх бол бусдын төлбөр хэсэг рүү орж дугаарыг нь бичиж төлнө.
БУЦААН ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ
Дараа болон Хосолсон төлбөрт хэрэглэгчид өөрийн үүрэн холбооны үйлчилгээний төлбөрөө монпэй дансаар төлөөд, төлсөн дүнгийнхээ 10% болон 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна. Энэхүү буцаан олголтын урамшууллаа хэрэглэгч та худалдан авалт болон гүйлгээ хийхдээ ашиглах боломжтой.
Урамшууллын хугацаа: 2024.09.30 дуустал
Та төлбөрөө монпэй апликейшн, эсвэл mobicom апликейшн ашиглан монпэй дансаар сар бүрийн
- 5-10-ны дотор төлөхөд 10%,
- 11-20-ны дотор төлөхөд 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна.
Урамшууллын дэлгэрэнгүй нөхцөлийг ЭНД дарж харна уу.
www.mobicom.mn
Та ЭНД дарж банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар төлбөрөө төлөх боломжтой.
Мобот чатбот
Mobicom Facebook хуудасны чатботтой холбогдон төлбөр төлөх болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Төлбөр төлөх дансны дугаар
Та өөрийн ашигладаг банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа төлбөрөө шилжүүлэх боломжтой.
Төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга хэсэгт төлбөр төлж буй утасны дугаар эсвэл тухайн дугаарын гэрээний дугаарыг заавал бичээрэй.
Төлбөр төлөлтийн НӨАТ-н баримтаа авах:
Мобиком апликейшн
- Баруун дээд буланд байрлах профайл цэс рүү орно.
- Гүйлгээний түүх хэсэг рүү орно.
- Төлбөр төлөлт хийсэн мэдээлэл рүү дарж орсоноор НӨАТ-н баримт харагдана.
Монпэй апликейшн
Монпэй апликейшн-р хийсэн худалдан авалтын НӨАТ-н баримтаа доорх зааврын дагуу хараарай. 1. Monpay апликейшн Профайл хэсэг рүү орно.
2. Дансны хуулга цэс рүү орно.
3. НӨАТ-ын баримт цэс рүү орж харна
www.mobicom.mn
Та төлбөр төлөлт хийх үедээ өөрийн ашигладаг и-мэйл хаягийг оруулах ба тухайн и-мэйл хаяг НӨАТ-н баримт илгээгдэнэ.
Дансаар төлсөн НӨАТ-н баримт авах
Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаягт НӨАТ-н баримт илгээгдэнэ.
Цахимаар худалдан авалт (нэгж, дата) хийх, төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр буруу эсхүл дутуу мэдээлэл оруулсан, илүү төлөлт хийсэн тохиолдолд...
Цахимаар худалдан авалт (нэгж, дата) хийх, төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр буруу эсхүл дутуу мэдээлэл оруулсан, илүү төлөлт хийсэн бол:
1. Үйлчилгээний салбар, 2222 үйлчилгээний нэгдсэн төв болон бусад сувгуудаар хандаарай.
2. Дараах бичиг баримтыг бүрдүүлэн Мобикомын мессенжер Мобот туслах руу илгээгээрэй.
- Гүйлгээ хийсэн дансны хуулга (screenshot хийж зургаар илгээнэ)
- Хэрэглэгчийн гараар бичсэн өргөдөл
- Иргэний үнэмлэхийн хуулбар (ар, өвөр талыг зургаар илгээнэ)
Мобиком апликейшн ашиглан цахим худалдан авалт хийхийг танд зөвлөж байна.
Мобиком апликейш татах: https://onelink.to/rjhymb