Өрхийн интернэтийн гэмтэл саатал дээр хөнгөлөлт олгодог уу?
Хэрэглэгчийн үйлчилгээ 24 цагаас дээш хугацаагаар тасалдсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хоног тутамд хэрэглэгчийн ашиглаж буй багцын сарын хураамжийн нөат-гүй дүнгийн 2%-иар тооцон хөнгөлөлт олгоно.
24 цагаас их хугацаагаар тасалдсан гэмтэл саатлын хөнгөлөлт тооцохдоо бүрэн бус цагаар буюу тухайн минутанд ноогдох хувиар тооцон хөнгөлөлт олгоно. Гэмтэл саатлаас шалтгаалсан хөнгөлөлтийн дээд хэмжээ нь багцын сарын хураамжийн нийт дүнгийн 50%иас хэтрэхгүй байна.