VOO дараа төлбөрт багцыг хэрхэн цуцлах боломжтой вэ?
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн VOO үйлчилгээ дараах тохиолдолд цуцлагдана:
Хэрэглэгчийн хүсэлтээр
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр үйлчилгээний салбарт хандан Дараа төлбөрт VOO үйлчилгээний гэрээгээ цуцлах боломжтой. Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцлахад холболт хийгдсэнээс хойш 1 сарын дараа боломжтой. Харин хугацаатай гэрээтэй хэрэглэгч үйлчилгээг цуцлах бол өмнөх саруудын төлбөрийн үлдэгдэл болон төхөөрөмжийн үнийг төлнө.
Үйлчилгээг цуцлах үед тухайн сарын төлбөрийг ашигласан өдөрт дүйцүүлэн тооцож авна.
VOO үйлчилгээний эзэмшигч хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандах шаардлагатай.
DeleteҮйлчилгээ олгогчийн зүгээс
Хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаан үйлчилгээ үзүүлэгч нь гэрээнд заасан эрхийн дагуу гэрээг дуусгавар болгоно. Энэ нь хэрэглэгчийг үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх нөхцөл биш бөгөөд гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг хэрэглэгч бүрэн хариуцан төлөх үүрэгтэй хэвээр байна.
Delete