Төлбөр бодогдох нөхцөл
- Төлбөрийг тухайн сарын 1-31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-7-ны хооронд нэхэмжилнэ.
- Суурилуулалтын хураамж болон wifi төхөөрөмжийн төлбөрийг бэлнээр авахгүй ба эхний сарын төлбөр дээр нэхэмжилнэ.
- Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө сар бүрийн 20-ны дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд хаагдахаас өмнө сануулах мессэж явуулна.
- Төлбөрөөс хаагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд төлбөр төлөх боломжит сувгууд болох www.mobicom.mn болон Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банк гэх мэт гарцуудыг нээлттэй байлгах бөгөөд бусад хандалтууд хаалттай байна.
- Сарын дундуур шинэ хэрэглэгч болсон тохиолдолд хэрэглээг бүтэн олгож, тухайн сарын суурь хураамжийг ашигласан өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ.
- Төлбөрөөс хаалттай байсан хэрэглэгч сарын дундуур төлбөрөө төлөөд, үйлчилгээгээ нээлгэсэн бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ.
- Мөн төлбөрөөс хаалттай байсан хэрэглэгч сарын дундуур төлбөрөө төлөөд тухайн өдрөө шууд өрхийн интернэтийн үйлчилгээгээ хадгалуулах захиалга өгсөн бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ. Хэрэглэгч үйлчилгээгээ хадгалуулах бол сар бүрийн 01-ний өдөр хандан хадгалуулах захиалга өгвөл тухайн сарын суурь хураамжийг нэхэмжлэхгүй.
- Хадгалуулсан өрхийн интернэтийн үйлчилгээгээ сарын дундуур нээлгэсэн бол тухайн сарын суурь хураамжийг ашигласан өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ.
Та дараах онлайн сувгуудыг ашиглан хурдан шуурхай, хялбараар төлбөрөө төлөх боломжтой.
Банкны апликейшн ашиглан төлөх
Голомт банк
1. Төлбөр цэсний хэрэглээний төлбөр хэсэг рүү орно
2. Интернэт, Кабель, Телевиз хэсгийг сонгоно /энэ хэсгийг сонголт хийхээс өмнө баруун дээд буланд байрлах бүртгэх цэс дээр дарна/
3. Мобинет- Өрхийн интернетийн төлбөр хэсгийг сонгоно
4. Гэрээний дугаараа эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал оруулан төлбөр төлөх өдрөө сонгон гүйлгээ хийнэ
Хаан банк
1. Нүүр хэсгийн Төлбөр цэс рүү орно
2. Бусад төлбөр хэсгээс Кабелийн төлбөр цэс рүү орно
3. Мобинет рүү орно
4. Өрхийн интернэтийн төлбөр хэсгийг сонгоно
5. Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал бичнэ
Most money
1. Нүүр хэсгээс Төлбөр цэсийг сонгоно
2. Интернэт (isp) хэсэг рүү орно
3. MOBINET рүү орно
4. Хэрэглэгчийн дугаар хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал оруулан гүйлгээ хийнэ
Төрийн банк
1. Нүүр хэсгээс Төлбөр цэс рүү орно
2. mobinet хэсэг рүү орж Өрхийн интернэтийн төлбөр цэс рүү орно
3. Утасны № хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал оруулна
4. Гүйлгээний мэдээллээ баталгаажуулан гүйлгээ хийнэ
Төлбөр төлөх дансны дугаар
Дараа төлбөрт хэрэглэгч
- Хүлээн авагч байгууллага: Мобинет ХХК
- Гүйлгээний утга: Гэрээний дугаар эсвэл нэвтрэх нэр
Хаан банк | 5077137076 |
Худалдаа хөгжлийн банк | 452533612 |
Голомт банк | 2715001135 |
Төрийн банк | 102200117836 |
Хас банк | 5000236769 |
Урьдчилсан төлбөрт хэрэглэгч
- Хүлээн авагч байгууллага: Мобинет ХХК
- Гүйлгээний утга: Гэрээний дугаар эсвэл нэвтрэх нэр
Хаан банк | 5077113918 |
Худалдаа хөгжлийн банк | 452533611 |
Голомт банк | 2715001134 |
Төрийн банк | 102200117820 |