Агуулга руу шилжих
Mobicom

    Өрхийн интернэт түр салгах үйлчилгээ

    Өрхийн интернэт үйлчилгээгээ түр хугацаанд ашиглахгүй тохиолдолд төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр түр салгах үйлчилгээг авах боломжтой. 

    Түр салгах үйлчилгээг авсанаар тухайн хугацаанд сарын суурь хураамж гарахгүй ба Түр салгах үйлчилгээ нь нэмэлт төлбөргүй 0₮

    Түр салгах үйлчилгээг үйлчилгээний салбарууд болон 1900-2222 лавлах руу хандан авах боломжтой. 1900-2222 1 минут нь 700 төгрөг

    • Өрхийн интернэт үйлчилгээний хугацаатай, хугацаагүй гэрээтэй бүх хэрэглэгчид интернэт үйлчилгээгээ 1–6 сараар түр салгах боломжтой
    • Түр салгах үйлчилгээг жилд 1 удаа авах боломжтой ба түр салгах үйлчилгээ авсан хугацаанд сарын суурь хураамж нэхэмжлэгдэхгүй
    • Төхөөрөмж зээлээр авсан бол төхөөрөмжийн төлбөрөө сар бүр төлж интернэтийн суурь хураамжаа төлөхгүй

    Анхааруулга

    • Түр салгах үйлчилгээ авсан тухайн сарын төлбөрийг ашигласан хоногоос үл хамааран бүтэн сараар тооцож нэхэмжилнэ
    • Шинэ хэрэглэгч 3 сарын дараа түр салгах үйлчилгээ авах боломжтой
    • Лизингийн төлбөр буюу төхөөрөмжийн төлбөр түр салгасан хугацаанд тасрахгүй сар бүр нэхэмжлэгдэнэ
    • Mobihome урамшуулалтай хэрэглэгч түр салгах үйлчилгээ авсан үед интернэтийн хөнгөлөлтийн хувь (2–10%) идэвхгүй болж нийт Mobihome хөнгөлөлтөд тооцогдохгүй. Бусад үйлчилгээ нээлттэй хэвийн ашиглагдана
    • Түр салгах үйлчилгээний хугацаа дуусаад дахин түр салгах үйлчилгээ алах бол 1 сар идэвхтэй ашигласны дараа дахин түр салгах үйлчилгээ авах боломжтой
    • Сарын суурь хураамж хөнгөлөх урамшуулалд хамрагдсан бол түр салгах үйлчилгээг авах боломжгүй. Сарын суурь хөнгөлөх урамшуулал дууссаны дараа түр салгах үйлчилгээ авах боломжтой болно
    • Түр салгах үйлчилгээ авах үед өмнөх сарын төлбөрийн үлдэгдэлтэй бол төлбөрийг төлж байж үйлчилгээ авах боломжтой
    • Түр салгах үйлчилгээ авсан хэрэглэгч хэзээ ч үйлчилгээгээ нээх боломжтой