Агуулга руу шилжих
Mobicom

    Monpay аппликэйшн авто биллинг үйлчилгээ

    Монпэй аппликэйшнаар нэвтрэн авто биллинг үйлчилгээнд бүртгүүлэн, банкны картаа холбосноор өөрийн болон бусдын 5 хүртэлх дугаарын мобикомын хэрэглээний төлбөрийг өөрийн бүртгэлтэй данснаас автоматаар төлөх боломжтой үйлчилгээ юм.

    Та монпэй аппликейшны профайл цэс рүү орж авто биллинг хэсэгт хандан бүртгэлээ хийгээрэй.

    Анхаарах

    • Байгууллагын дугаартай хэрэглэгчид уг үйлчилгээнд хамрагдах боломжгүй.
    • 1 гэрээнд олон дугаартай, дугаар дээрээ үйлчилгээ авсан, өрхийн интернэт, VOO, MNP75, манай интернэт зэрэг үйлчилгээний төлбөрүүд дугаарын төлбөр дээр хамт нэхэмжлэгддэг бол нийт дүнгээр суутгал хийгдэнэ.
    • Авто төлөлт сар бүрийн 7-20-ны хооронд суутгал хийгдэх ба 10-ны дотор бол 10%, 20-ны дотор бол 5% монпэй буцаан олголт авна.
    • Сард 1 удаа авто биллинг үйлчилгээг цуцлах боломжтой.