ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ /RAO-REFERENCE ACCESS OFFER /

1. Ерөнхий зүйл:

1.1. Телевизийн үйлчилгээ эрхлэгч /цаашид Хүсэлт гаргагч гэх/ нь өөрийн телевиз, эсхүл телевизүүдийн сувгийг Мобинет ХХК /цаашид ОСДҮЭ гэх/-ийн олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээ /платформ/-нд холбоход тавигдах техник холболтын нөхцөл, холболт хийх хүсэлт гаргах, техник холболтын гэрээ байгуулах үйл ажиллагааг энэхүү баримт бичгээр зохицуулна.

1.2. Энэхүү баримт бичиг нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4 болон Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-оос баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” (цаашид “Холболтын журам” гэх)-д үндэслэгдэн боловсруулагдсан болно.

2. Хамрах хүрээ

2.1. ОСДҮЭ-ийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнд холбогдож, ТВ суваг /сувгууд/-ыг олон нийтэд түгээхэд оролцож буй талууд энэхүү баримт бичгийг мөрдлөг болгоно.

2.1.1. Хүсэлт гаргагч гэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.5-д заасан тусгай зөвшөөрөл бүхий телевизийн үйлчилгээ эрхлэгч болон гадаад суваг/сувагууд/-ийг Монгол улсад нэвтрүүлэх эрх бүхий этгээдийг,

2.1.2. ОСДҮЭ гэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.4-д заасан тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгч /Мобинэт ХХК/-ийг,

3. Техникийн нөхцөл, шаардлага

3.1. Зааглах цэг

3.1.1. ОСДҮЭ-ийн сүлжээ /платформ/-тэй холболт хийх харилцан холболтын зааглах цэг нь Хүснэгт №1-д дурьдсаны дагуу байна. Хүсэлт гаргагч нь зааглах цэгийг дор дурьдсанаас өөр цэгт тогтоох саналтай бол энэ талаархи хүсэлтээ тодорхой дурдаж, техникийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ОСДҮЭ-т ирүүлнэ. Холболт хийх холболтын схем зураглал Зураг №1.

Хүснэгт №1

Зааглах цэг байрлах хаяг 

(Боломжит зааглах цэгүүдийн байршил)

Тайлбар, нэмэлт мэдээлэл

Байршил №1:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Zipcode-15160,

Мобиком Корпораци ХХК-ийн Техникийн төв байрны 1-р давхарт

Хүсэлт гаргагч хүсэлт гаргасан тохиолдолд

Байршил 2:

Хүсэлт гаргагч /УБ эсхүл орон нутаг/ талын ТВ сувгийн сигнал гаргаж буй

тухайн байршил

Талууд харилцан тохиролцсоноор сонгох

Зураг №1: Холболтын схем зураглал

3.1.2. Зааглах цэг нь Байршил №1 гэж тодорхойлогдох нөхцөлд тухайн зааглах цэг дэхь ашиглалт үйлчилгээг ОСДҮЭ хариуцах ба зааглах цэг хүртэлх тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, дамжуулах байгууламжийн зардал болон зааглах цэг дэхь ашиглалт үйлчилгээний зардал /тоолуурын заалтын дагуух цахилгааны хэрэглээ/-ыг Хүсэлт гаргагч тал хариуцна.

3.1.3. Зааглах цэг нь Байршил №2 гэж тодорхойлогдох нөхцөлд талууд зааглах цэг хүртэл өөрийн сүлжээний ашиглалт үйлчилгээ, зааглах цэгийн өрөөнд тавьсан тоног төхөөрөмж, зай тэжээлийн эх үүсвэрийн ашиглалт үйлчилгээ болон түүний түрээс болон холбогдох бусад зардлыг өөр өөрсдөө хариуцна.

3.2. Техникийн стандарт шаардлага

3.2.1. Хүсэлт гаргач нь ОСДҮЭ-ийн сүлжээнд телевизийн сувгийг нийлүүлэхдээ Хүснэгт №2-т заасан стандарт, үзүүлэлтийг хангасан байна.

Хүснэгт №2

ИНТЕРФЕЙС

Дүрсийн оролт (PAL) [HD форматаар дамжуулах бол SMPTE 292M (HD-SDI), ITU-R BT709 стандартыг хангасан байх.]
Дууны оролт [Embedded audio (Дүрсний сигналд нь суулгасан аудио сигнал)]

ДҮРСИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Дэлгэцийн харьцаа [4:3, 16:9]
НD нягтрал /пикселийн тоо/ [HD-SDI, 1080@50i, шахалтын стандарт нь MPEG/AVC (H.264) гэх мэт]

ДУУНЫ ҮЗҮҮЛЭЛТ

Дууны түвшин Радио, телевизийн сувгуудын дууны түвшинг Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмж болон Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартад заасны дагуу дууны гаралтын түвшин -18dBFS, эгшин зуурын утга нь ±1 байна.] 
Дууны кодлол  [Стерео болон MPEG layer 1, 2, 3 , AAC, AES гэх мэт ]

4. Хүсэлт гаргах, гэрээ байгуулах

4.1. Хүсэлт гаргах, хариу өгөх

4.1.1. Хүсэлт гаргач нь энэхүү баримт бичгийн 3.1 болон 3.2-т заасан техникийн нөхцөл шаардлагыг хангаж, Техник холболтын гэрээ /Хавсралт №1/-ний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бол техник холболт хийх хүсэлтээ доорхи материалын хамт ОСДҮЭ-ийн хаяг /Мобинет ХХК; Сүхбаатар дүүрэг 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж – 28, МПМ Цогцолбор/-аар ирүүлнэ.

- Техникийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа талаархи тайлбар, мэдээлэл

- Техник, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл /Хүснэгт №3-д заасны дагуу/

Хүснэгт №3

Холболтын техник, төхөөрөмжийн нэр, зориулалт

Телевиз талд

Дамжуулагч талд (ОСДҮЭ )

Хөрвүүлэх төхөөрөмж (Encoder) түүний төрөл, марк, сериал дугаар 

– 

AWS Elemental Live L532AE
• 8x HD-SDI
• 2x 1GbE RJ45
• 2x 10GbE Fiber

Дамжуулах (Tx) / Хүлээн авах (Rx) төхөөрөмж түүний төрөл марк, сериал дугаар 

SDI transmitter 

SDI transmitter HD8-T-S-FC / SDI receiver HD8-R-S-FC

Холбох шугамын төрөл, үзүүлэлт: 

Шилэн кабелийн оролт

Single mode fiber cable

Холболтын интерфэйс: 

FC/PC

FC/PC

Бусад....

 

 

4.1.2. ОСДҮЭ нь холболт хийх тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авч техникийн боломжийг судлан зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай тайлбарыг үндэслэлийн хамт хүсэлт гаргагчид ажлын 10 хоногт багтаан хариуг хүргүүлнэ.

4.2. Холболтын тест хийх, гэрээ байгуулах

4.2.1. Хүсэлт гаргагч нь энэхүү баримт бичгийн 3.1 болон 3.2 -р зүйлд заасан техникийн нөхцөл, шаардлагыг зөвшөөрсөн, ОСДҮЭ нь 4.1.2-т заасны дагуу зөвшөөрсөн хариуг хүргүүлсэн тохиолдолд талууд дараах холболтын тестүүдийг хийнэ.

4.2.1.1. Холболт тогтоох тест:

4.2.1.2. Интерфейс, дүрс, дууны чанарын үзүүлэлтийг хангах тест:

4.2.2. Талуудын инженер, техникийн ажилтнууд нь тест амжилттай хийгдсэн бол тестийн үр дүнгийн талаар протокол хөтлөн, гарын үсэг зуран баталгаажуулах ба гэрээ байгуулах хүртэл холболтыг түр хугацаанд салгана.

4.2.3. ОСДҮЭ нь холбогдох тестүүдийн үр дүн, баталгаажуулсан протоколыг үндэслэн хүсэлт гаргагчтай техник холболтын гэрээг байгуулна.

5. Төлбөр тооцоо

5.1. Телевизийн үйлчилгээ эрхлэгч нь Хүснэгт №1-ийн Байршил 1-д өөрийн тоног төхөөрөмжийн байршуулан ОСДҮЭ-тэй холбогдох нөхцөлд анхны холболтын төлбөр болох 300,000 төгрөгийг ОСДҮЭ-чид нэг удаа төлнө.

5.2. Телевизийн үйлчилгээ эрхлэгч болон ОСДҮЭ-ийн зааглах цэг нь Хүснэгт №1-ийн Байршил 2-д байрших нөхцөлд талууд өөрт ноогдох ашиглалт үйлчилгээний зардал [тоолуурын заалтын дагуух цахилгаан хэрэглээний төлбөр болон бусад]-ийг тус тус хариуцна.