Өөртөө үйлчлэх дэлгэц
Хэрэглэгч 24 цагийн турш буюу салбар хаалттай үед өөртөө үйлчлэх дэлгэцээс бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой
Үйлчилгээ:
- Нэгж, Дата цэнэглэх
- Утасны дугаар, VOO, өрхийн интернэт үйлчилгээний төлбөр төлөх
- Урьдчилсан, хосолсон, дараа төлбөрт шинэ дугаар авах
- Биет сим болон Esim-р симээ сэргээх. Та биет симээр симээ сэргээх бол урьдчилан биет сим худалдан авсан байх шаардлагатай.
- Tourist sim буюу гадаад жуулчдад зориулсан сим карт авах
Танин баталгаажуулалт:
- Е-mongolia ОTP код буюу E-mongolia апп дээр эсвэл бүртгэлтэй дугаарт баталгаажуулах код авах
- Царай таниулан үйлчилгээ авах
- Тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авах
Төлбөр төлөх:
- Monpay
- Qpay /бүх банк/
- Карт /бүх банк/
24/7 өөртөө үйлчлэх дэлгэц нь одоогоор зөвхөн UG Arena-д байрлах салбарт ашиглагдаж байна.
mobiAI-с асуух