Mobihome өрхийн интернэтийн SEI EVO6022AP төхөөрөмж ашиглах заавар
Төхөөрөмжид дагалдах хэрэгсэл

- Төхөөрөмж
- Холболт хийх заавар
- Кабель
- Тогны адаптер
Төхөөрөмжийн мэдээлэл

1. LAN2 2. LAN1 3.WAN 4.POWER 5. DC 6.RESET 7.WPS
| Led гэрэл | Төлөв | Тайлбар |
| Улаан | Тогтмол | Төхөөрөмж асаж байна |
| Анивчина | Интернэтэд холбогдож чадсангүй | |
| Ногоон | Тогтмол | Сүлжээнд холбогдсон. Дохионы чанар маш сайн |
| Анивчина | Сүлжээнд холбогдсон. Дохионы чанар муу | |
| Цэнхэр | Анивчина | Дохионы чанар сайжруулж байна |
| Унтарсан | Төхөөрөмж унтарсан |
| Порт ба товч | Тайлбар |
| RESET | Үйлдвэрийн тохиргоонд буцаах товч. Энэ товчийг ашиглавал төхөөрөмжийн интернэт болон бусад тохиргоо устах тул дарахгүй байхыг зөвлөж байна |
| DC | Тэжээлийн оролт. Дагалдаж ирсэн тэжээлийн адаптерийг энэ хэсэгт залгаж, төхөөрөмжийг цахилгаанд холбоно |
| POWER | Асаах/унтраах товч. Төхөөрөмжийг асаах болон унтраахад ашиглана |
| WAN | Интернэт оруулах порт. Интернэт үйлчилгээ үзүүлэгчээс ирсэн сүлжээний кабелийг энэ портод холбоно |
| LAN | Төхөөрөмж холбох порт. Компьютер, Smart TV, зэрэг төхөөрөмжийг сүлжээний кабелиар роутерт холбон ашиглана |
Төхөөрөмжийн холболт

Интернэтэд холбох
1.Тэжээлийн адаптерийг DC портод холбоно.
2.Интернэтийн кабелийг WAN портод холбоно.
3.Гар утас, зурагт, компьютер зэрэг төхөөрөмжөө Wi-Fi-аар эсвэл LAN1/LAN2 портод кабелиар холбож ашиглана.
Анхааруулга
Зөвлөмж:
Роутерыг босоо, задгай, өндөрлөг газар байрлуулна.
•Металл эд зүйл болон богино долгионы зуух, хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслээс хол байлгана.
•Интернэт ажиллахгүй бол WAN кабель зөв холбогдсон эсэх болон төхөөрөмж Wi-Fi-д холбогдсон эсэхийг шалгана.
Аюулгүй ажиллагаа:
•Төхөөрөмжийг ус, чийг, гал болон хэт халуун орчноос хол байлгана.
•Зөвхөн дагалдаж ирсэн тэжээлийн адаптерийг ашиглана.
•Төхөөрөмжийг өөрөө задлах, засварлах, өөрчлөхгүй.
•Аянга цахилгаантай үед болон удаан хугацаагаар ашиглахгүй бол цахилгаан болон кабелиудыг салгана.
•Утаа, хэвийн бус үнэр эсвэл дуу гарвал нэн даруй унтрааж, цахилгаанаас салгана.
mobiAI-с асуух