Дэлхийн хаа нэгтээ Монгол улсаас бусад улс орны сүлжээнд аялах үедээ өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Одоогоор Мобикомын хэрэглэгчид дэлхийн 200 гаруй оронд Роуминг үйлчилгээг ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

Мессеж роуминг үйлчилгээ

Монголын үүрэн телефон буюу Мобиком, Скайтел, ЖиМобайл, Юнителийн хэрэглэгч рүү мессеж илгээхдээ гар утасны дугаарыг шууд бичнэ.

Гадаадын өөр операторын хэрэглэгч рүү мессеж илгээхдээ:

+ тэмдэг + Тухайн улсын код + Гар утасны дугаар

Мессежээр тухайн улсын үнэ тарифын мэдээллийг авахдаа 599 дугаар руу зорчих улсын эхний 4 үсгийг, эсвэл бүтнээр нь англиар бичиж илгээнэ. Жишээ нь: 599 дугаарт “Russia” гэж илгээнэ.

Delete

Ярианы роуминг үйлчилгээ

Роуминг үйлчилгээг ашиглан гадаад улсад зорчиж буй хэрэглэгч дараах зааврын дагуу дуудлага хийх боломжтой.

Мобикомын хэрэглэгч гадаадаас Монголын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

+ тэмдэг + 976 + Гар утасны дугаар

Мобикомын хэрэглэгч гадаадаас Монголын суурин утас руу дуудлага хийх:

+ тэмдэг + 976 + Угтвар дугаар + Суурин утасны дугаар

Мобикомын хэрэглэгч гадаадаас тухайн аялж буй орныхоо үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

Гар утасны дугаар

Мобикомын хэрэглэгч гадаадаас тухайн аялж буй орныхоо суурин утас руу дуудлага хийх:

+ тэмдэг + Тухайн улсын код + Хотын код + Суурин утасны дугаар

Мобикомын хэрэглэгч гадаадаас өөр улсын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

+ тэмдэг + Тухайн улсын код + Гар утасны дугаар

Мобикомын хэрэглэгч гадаадаас өөр улсын суурин утас руу дуудлага хийх:

+ тэмдэг + тухайн улсын код + Хотын код + Суурин утасны дугаар

Delete

Зөвлөгөө:

Таны залгаж буй дугаар интернет суурин дугаар /7***-****/ бол угтваргүй шууд залгана. Харин суурин холбооны дугаар /2*****, 3*****, 4*****/ бол 11 эсвэл 51 гэсэн угтварын араас дугаараа оруулан залгана уу.

Delete

Дата роуминг үйлчилгээ

Алхам 1:

Роуминг үйлчилгээ идэвхжүүлэх – On гэж бичээд 599 дугаар руу илгээх

Алхам 2:

Дата багц идэвхжүүлэх - *Илгээх кодоо бичээд 599 дугаар руу илгээх

Delete

Санамж:

Дата роуминг үйлчилгээг ярианы болон мессеж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн хэрэглэгчид ашиглах боломжтой.