Дараа төлбөрт үйлчилгээний түгээмэл асуултууд
Voo үйлчилгээ гэж юу вэ?
Voo хэрхэн ажилладаг вэ?
Та интернэт орчинд хүссэн төхөөрөмжөөрөө VOO үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утсандаа VOO апликейшн татах эсвэл суурин болон зөөврийн компьютероос www.voo.mn веб сайт руу хандан контент үзэх, мөн зориулалтын VOO төхөөрөмжийг худалдан авч зурагттайгаа холбож ашиглах боломжтой.
Нэг эрхээр хэдэн хэрэглэгч ашиглах боломжтой вэ?
Дараа төлбөрт хэрэглэгч хамгийн ихдээ 10 хүртэлх төхөөрөмжөөр нэвтрэх боломжтой ба нэг агшинд 2 төхөөрөмж (Ухаалаг ТВ апликейшн, гар утас, таблет-с 1, VOO төхөөрөмжөөс 1) дээр нэгэн зэрэг ТВ болон видео контент үзнэ.
Харин нэг агшинд ашиглах боломжтой төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн бол үйлчилгээг ашиглах үед “Нэг агшинд тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна!” гэсэн анхааруулга гарна. Тиймээс та өөрийн эрхээ бусдад дамжуулан ашиглахгүй байна уу.
Нэг агшинд тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна! гэсэн анхааруулгыг хэрхэн арилгах вэ?
Та өөрийн бүртгэлтэй төхөөрөмжүүдээ шалгана уу:
- Өөрийн одоо ашиглах төхөөрөмж дээр л ТВ суваг, кино контент тоглуулж бусад төхөөрөмжөөс хандахгүй байх,
- Ашиглахаа больсон төхөөрөмжөө өөрийн бүртгэлээс салгах,
- Дээрх үйлдлийг хийж дууссаны дараа 5 хүртэл минутын дараа анхааруулга гарахаа болино.
Дараа төлбөрт хэрэглэгч та нэг агшинд үзэх эрхтэй төхөөрөмжийн тоогоо нэмэгдүүлэхийг хүсвэл “Нэмэлт дэлгэц үйлчилгээ” идэвхжүүлэн ашиглах боломжтой. Уг үйлчилгээ нь таны ашиглаж байгаа багцаас хамааран нэмэлт төлбөртэй байх бөгөөд 3 хүртэл төхөөрөмж дээр ашиглах эрх нэмэлтээр идэвхжүүлэх боломжтой.
Өөрт тохирсон багцаа хэрхэн сонгох вэ?
VOO үйлчилгээ нь дараах багцуудтай байна:
№ |
Багцын нэр |
Үнэ (НӨАТ-тай) |
Дагалдах эрх |
1 |
TV |
12,400₮ |
Зөвхөн ТВ сувгууд үзэхэд зориулсан багц |
2 |
Content |
9,900₮ |
Зөвхөн кино, контент үзэхэд зориулсан багц |
3 |
Premium* |
22,400₮ |
ТВ суваг, кино контент болон Premier sports суваг үзэхэд зориулсан багц |
4 |
Premium + |
32,400₮ |
ТВ суваг, кино контент, HBO, Premier sports, Караоке, Насанд хүрэгчдийн суваг зэрэг бүгдийг багтаас багц |
*Хэрэв та VOO үйлчилгээг анх удаа ашиглаж байгаа бол Premium багцыг санал болгож байна.
Нэмэлт үйлчилгээ болон Voo cinema хэрхэн идэвхжүүлдэг вэ?
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нь өөрийн сонгосон нэмэлт үйлчилгээ болон кино контентыг тухайн сарын үйлчилгээний сарын төлбөр дээр нэмж тооцуулан шууд идэвхжүүлэх боломжтой.
Үйлчилгээ идэвхжүүлэхдээ та өөрийн Эцэг эхийн хяналтын ПИН кодыг оруулан баталгаажуулж идэвхжүүлнэ. Өөрийн идэвхжүүлсэн үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгч – Гүйлгээний түүх хэсгээс шалгах боломжтой.
Төлбөрөө яаж төлөх вэ?
Хэрэв та Мобикомын дараа төлбөрт багцын хэрэглэгч бол VOO-гийн төлбөрөө өөрийн дугаарын тухайн сарын төлбөр дээр нэмж тооцуулан төлөх боломжтой. Харин Мобикомын дугааргүй бол VOO төхөөрөмж болон апликейшнаар хандан Хэрэглэгч – Төлбөр хэсэгт хандан Монпэй, Qpay болон банкны картаараа төлбөр төлөх боломжтой.
Voo төхөөрөмжөө ТВ-тэйгээ хэрхэн холбох вэ?
Та VOO төхөөрөмжөө зурагттайгаа холбохдоо зориулалтын HDMI кабелийг ашиглана. Хэрэв таны зурагт HDMI оролтгүй бол нэмэлтээр HDMI – VGA хувиргагч болон AUX кабелийг авч ашиглах шаардлагатайг анхаараарай.
Зурагтын тохиргооноос VOO HDMI кабелийг сонгосны дараа дэлгэц дээр гарч ирэх зааврын дагуу бусад тохиргоог хийнэ. Дэлгэрэнгүй зааврыг VOO төхөөрөмж ашиглах заавар хэсгээс үзнэ үү.
Дүрсний чанар муу бас гацаад байна?
VOO үйлчилгээг гацалтгүй, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэхийн тулд таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байх шаардлагатай. Таны үзэж байгаа видеоны чанараас шалтгаалан дата ашиглалт өөр өөр байдаг тул та интернэт холболтоо шалгаж үзээрэй.
Voo төхөөрөмж танд ямар давуу талыг олгох вэ?
Та нэмэлтээр компьютерын гар, хулгана зэрэг USB төхөөрөмжүүд холбон, төхөөрөмжөө удирдаж болохоос гадна Bluetooth-ээр joystick болон гар утсаа холбож ашиглаарай. Мөн Google playstore-с өөрийн ашиглахыг хүссэн апликейшныг татан авч VOO төхөөрөмж дээр суулган ашиглана. Эсвэл flash disk залгаж android file manager ашиглаж болох давуу талтай.
Voo төхөөрөмжид Gmail-с өөр имэйл хаяг ашиглаж болох уу?
Энэхүү төхөөрөмж нь android үйлдлийн системтэй тул зөвхөн google хаяг ашиглан нэвтэрнэ.
Google хаягаар нэвтрэн орсноор та Playstore–с зөвхөн android tv box–д зориулсан апликейшн болон тоглоомууд татан авч ашиглана.
Нэг удирдлагаар зурагт болон Voo төхөөрөмжөө удирдаж болох уу?
Та VOO төхөөрөмж худалдаж авахад bluetooth удирдлага дагалдана. Энэ нь энгийн удирдлагаас илүү мэдрэмтгий тул холоос эсвэл хананы цаанаас удирдаж чадна. Мөн Google Assistance ашиглан дуу хоолойгоор ярьж хайлт хийх давуу талтай.
Энэхүү удирдлагаар зөвхөн VOO төхөөрөмжийг удирдахаас гадна зурагтаа унтрааж, асаах үйлдлийг хийнэ.
Эцэг эхийн хяналт гэж юу вэ?
Та “Эцэг эхийн хяналт” үйлчилгээг идэвхжүүлснээр насны хязгаарлалттай контентуудыг үзэх, нэмэлт контент худалдан авах, нэмэлт төлбөртэй үйлчилгээ идэвхжүүлэх боломжийг хязгаарлана.
Хэрхэн идэвхжүүлэх вэ?
“Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлэхийн тулд ТОХИРГОО хэсгийг ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТЫН ХЯГЗААРЛАЛТ хэсгийг сонгож ПИН кодоо оруулан идэвхжүүлнэ. ПИН код нь эхний удаад 0000 байдаг ба та энэхүү кодыг солихдоо ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ - Эцэг эхийн хяналтын ПИН код шинэчлэх хэсэгт хандан шинэчлэх боломжтой.
Хэрхэн идэвхгүй болгох вэ?
“Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлэхгүй болгохын тулд ТОХИРГОО хэсгийг ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТЫН ХЯГЗААРЛАЛТ хэсгийг сонгож ПИН кодоо оруулан идэвхжүүлэхгүй болгоно.
Эцэг эхийн хяналт үйлчилгээг идэвхгүй болгосноор нэмэлт төлбөр гарах, насны хязгаарлалт заасан кино/контент ТВ суваг шууд тоглуулагдахыг анхаарна уу.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон дараа төлбөрт үйлчилгээний ялгаа?
Та VOO үйлчилгээг 2 төрлийн нөхцөлөөр ашиглах боломжтой.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нь өөрийн хэрэглээнд тохирох багцыг сонгон тухайн үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлж идэвхжүүлэн ашиглах боломжтой.
Санамж: УТ хэрэглэгч нь апликейшн болон www.voo.mn веб сайтаар үзэж байгаа эрхээр VOO төхөөрөмж рүү нэвтрэх боломжгүй. Та VOO төхөөрөмжийн ТВ эрх авах бол Мобикомын салбарт бичиг баримттай хүрэлцэн ирж гэрээ байгуулан ҮНЭГҮЙ аваарай.
Дараа төлбөрт VOO төхөөрөмжийн хэрэглэгч нь Content, TV, Premium, Premium+ багцуудаас сонгон ашиглах бөгөөд VOO төхөөрөмжөөр дамжуулан ТВ-ээр үзэх нэг эрх болон мобайл апликейшн, веб сайт ашиглан үзэх нэг эрх нийт 2 эрхтэй байдаг. Уг 2 эрхээр мобайл, таблет, веб болон ТВ төхөөрөмж дээр нэгэн зэрэг үзэх боломжтой.
VOO үйлчилгээний дараа төлбөрт хэрэглэгчийн өмнөх сард ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-7-ны өдрүүдэд нэхэмжлэгдэх ба хэрэглэгч төлбөр нэхэмжлэгдсэн сарын 20-ны дотор багтаан төлөх шаардлагатай.
ТВ-н сувгуудын хөтөлбөрийг нөхөж, ухрааж үзэж болох уу?
Та “Нөхөж, ухрааж үзэх үйлчилгээ”-г ашигласнаар өөрийн үзэж амжаагүй ТВ нэвтрүүлгийг 96 цаг хүртэл нөхөж үзэх боломжтой. Уг үйлчилгээ нь Content, TV, Premium, Premium+ багцад үнэгүй дагалддаг.
Бүх төрлийн интернэтээр дамжуулан Voo төхөөрөмжийг ашиглаж болох уу?
Тийм. Таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байхад бүрэн хурдаар ямар ч саадгүй ашиглах нөхцөл бүрдэнэ.
Гадаадад байгаа хэрэглэгч ашиглах боломжтой юу?
VOO үйлчилгээ нь гадаад улсаас хандахад зориулсан 3 төрлийн урьдчилсан төлбөрт багцтай.
• TV багц - 4.99 USD / 30 хоног
• Content багц - 4.99 USD / 30 хоног
• Premium багц - 7.99 USD / 30 хоног
VOO.mn сайтаар хандан гадаад банкны картаар багцаа идэвхжүүлэх боломжтой. Мөн VOO апликейшн ашиглан Google болон Apple in-app purchase ашиглан хялбараар идэвхжүүлээрэй.
*VOO үйлчилгээгээр дамжуулж буй гадаад кино, контент, телевизийн сувгууд нь зохиогчийн эрхээс шалтгаалан гадаад улсаас үзэх боломжгүй байдгийг анхаарна уу.
Манай интернэт үйлчилгээний Voo-д зориулсан багцыг хэрхэн ашиглах вэ?
Та Манай интернэт үйлчилгээ ашигладаг бол Мобикомын салбарт хүрэлцэн ирж VOO дата багцын нэмэлт гэрээ байгуулснаар ТВ-ээ VOO төхөөрөмжтэй холбон ашиглаж болно.
Санамж: VOO үйлчилгээнд зориулсан Манай интернэт үйлчилгээний 3 төрлийн дата багц болон нэмэлт VOO дата багц нь зөвхөн VOO үйлчилгээг үзэхэд зориулагдсан тул бусад хэрэглээ хийх үед Манай интернэтийн үндсэн багцаас дата зарцуулагдахыг анхаарна уу.
Дараа төлбөрт Voo үйлчилгээний хэрэглэгч үйлчилгээг цуцлах?
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн VOO үйлчилгээ дараах тохиолдолд цуцлагдана:
1. Хэрэглэгчийн хүсэлтээр
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр үйлчилгээний салбарт хандан Дараа төлбөрт VOO үйлчилгээний гэрээгээ цуцлах боломжтой. Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцлахад холболт хийгдсэнээс хойш 1 сарын дараа боломжтой. Харин хугацаатай гэрээтэй хэрэглэгч үйлчилгээг цуцлах бол өмнөх саруудын төлбөрийн үлдэгдэл болон төхөөрөмжийн үнийг төлнө.
Үйлчилгээг цуцлах үед тухайн сарын төлбөрийг ашигласан өдөрт дүйцүүлэн тооцож авна.
2. Үйлчилгээ олгогчийн зүгээс
Хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаан үйлчилгээ үзүүлэгч нь гэрээнд заасан эрхийн дагуу гэрээг дуусгавар болгоно. Энэ нь хэрэглэгчийг үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх нөхцөл биш бөгөөд гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг хэрэглэгч бүрэн хариуцан төлөх үүрэгтэй хэвээр байна.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний түгээмэл асуултууд
Voo үйлчилгээ гэж юу вэ?
VOO гэдэг нь OTT технологид суурилан интернэтээр дамжуулан ТВ болон видео контентыг үзэх боломжийг олгож буй үйлчилгээ юм. Та хүссэн багцаа идэвхжүүлэн тухайн багцад багтсан бүхий л контентыг нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжтой.
Voo-г хэрхэн ажилладаг вэ?
Та интернэт орчинд хүссэн төхөөрөмжөөрөө VOO үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утас, таблет, ухаалаг ТВ дээр VOO аппликейшн татах эсвэл суурин болон зөөврийн компьютероос www.voo.mn веб сайт руу хандах, мөн зориулалтын VOO төхөөрөмжийг худалдан авч зурагттайгаа холбон ашиглах боломжтой.
Voo-д хэрхэн бүртгүүлэх вэ?
Та VOO-д дараах хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.
o И-мэйл хаягаар бүртгүүлэх (Таны и-мэйл хаягт ирэх 6 оронтой баталгаажуулах кодыг оруулснаар амжилттай бүртгэгдэнэ).
o Утасны дугаараар бүртгүүлэх (Таны бүртгүүлсэн дугаарт ирэх 6 оронтой баталгаажуулах кодыг оруулснаар амжилттай бүртгэгдэнэ).
o Facebook хаягаар бүртгүүлэх (Таны Facebook хаягт и-мэйл бүртгэгдсэн байх ёстой, Facebook хаягт и-мэйл хаяг бүртгүүлээгүй бол бусад бүртгүүлэх аргуудаас сонгон бүртгүүнэ үү)
o Google account-аар бүртгүүлэх
o Apple ID-аар бүртгүүлэх
Өөрт тохирсон багцаа хэрхэн сонгох вэ?
VOO үйлчилгээ нь дараах багцуудтай байна:
№ |
Багцын нэр |
Үнэ (НӨАТ-тай) |
Дагалдах эрх |
1 |
TV |
12,400₮ |
Зөвхөн ТВ сувгууд үзэхэд зориулсан багц |
2 |
Content |
9,900₮ |
Зөвхөн кино, контент үзэхэд зориулсан багц |
3 |
Premium* |
22,400₮ |
ТВ суваг, кино контент болон Premier sports суваг үзэхэд зориулсан багц |
4 |
Premium+ |
32,400₮ |
ТВ суваг, кино контент, HBO, Premier sports, Караоке, Насанд хүрэгчдийн суваг зэрэг бүгдийг багтаас багц |
*Хэрэв та VOO үйлчилгээг анх удаа ашиглаж байгаа бол Premium багцыг санал болгож байна.
Багц хэрхэн худалдаж авах вэ?
Та VOO app болон вэбийн Хэрэглэгчийн тохиргоо, Багц, Багцын сонголт цэснээс багцаа сонгон дараах төлбөрийн хэлбэр ашиглан багцын төлбөрөө төлөх боломжтой:
- Дотоодын болон гадаадын банкны карт
- Monpay
- Qpay
- Мобикомын дараа төлбөрт дугаарын төлбөр дээр эсвэл урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт дугаарын нэгжээр худалдан авах боломжтой.
Мөн та худалдан авалт хийхдээ НӨАТ-ын баримтаа Хувь хүн, байгууллага гэсэн сонголтоор авах боломжтой.
Дүрсний чанар муу бас гацаад байна?
VOO үйлчилгээг гацалтгүй, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэхийн тулд таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байх шаардлагатай. Таны үзэж байгаа видеоны чанараас шалтгаалан дата зарцуулалт өөр өөр байж болно. Тиймээс та 4G, 5G үйлчилгээ ашигладаг бол дата хэрэглээгээ хянаж, нэмэлт төлбөр гарахаас сэргийлээрэй.
Нэг эрхээр хэдэн хэрэглэгч ашиглах боломжтой вэ?
Урьдчилсан төлбөрт хэрэглэгч хамгийн ихдээ 4 хүртэлх төхөөрөмжөөр нэвтрэх боломжтой ба нэг агшинд зөвхөн 1 төхөөрөмж дээр ашиглах боломжтой.
Харин нэг агшинд ашиглах боломжтой төхөөрөмжийн хязгаар тань хэтэрсэн бол үйлчилгээг ашиглах үед “Нэг агшинд тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна!” гэсэн анхааруулга гарна. Тиймээс та өөрийн эрхээ бусдад дамжуулан ашиглахгүй байна уу.
Нэг агшинд тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна! гэсэн анхааруулгыг хэрхэн арилгах вэ?
Та өөрийн бүртгэлтэй төхөөрөмжүүдээ шалгана уу:
- Өөрийн одоо ашиглах төхөөрөмж дээр л ТВ суваг, кино контент тоглуулж бусад төхөөрөмжөөс хандахгүй байх,
- Ашиглахаа больсон төхөөрөмжөө өөрийн бүртгэлээс салгах,
- Дээрх үйлдлийг хийж дууссаны дараа 5 хүртэл минутын дараа анхааруулга гарахаа болино.
Эцэг эхийн хяналт үйлчилгээ гэж юу вэ?
Та “Эцэг эхийн хяналт” үйлчилгээг идэвхжүүлснээр насны хязгаартай контентуудыг үзэх боломжийг хязгаарлана.
Та “Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлэхийн тулд ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО хэсгийн ХЭРЭГЛЭГЧ хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ цэс рүү орж НЭЭХ гэсэн хэсгийг сонгоно уу. Нууц код нь эхний удаад 0000 байдаг ба та энэхүү кодыг солихдоо ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО хэсгийн ХЭРЭГЛЭГЧ хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ цэс рүү орж эцэг эхийнг хяналтын ПИН код шинэчлэх гэсэн дарааллаар өөрчилнө.
ТВ-н сувгуудын хөтөлбөрийг нөхөж, ухрааж үзэж болох уу?
Та нөхөж, ухрааж үзэх үйлчилгээг ашигласнаар өөрийн үзэж амжаагүй ТВ нэвтрүүлгийг 96 цаг хүртэл нөхөж үзэх боломжтой. Уг үйлчилгээ нь Content, TV, Premium, Premium+ багцуудад үнэгүй дагалдана.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон дараа төлбөрт хэрэглэгчийн ялгаа?
Та VOO үйлчилгээг 2 төрлөөр ашиглах боломжтой.
- Урьдчилсан төлбөрт хэрэглэгч нь Content, TV, Premium, Premium+ багцуудаас сонгон ашиглах ба тухайн багцад үүссэн эрхээр гар утас, таблет дээр апликейшн татан ашиглах эсвэл www.voo.mn веб сайтад нэвтрэн ашиглана.
Санамж: УТ хэрэглэгч нь апликейшн болон www.voo.mn веб сайтаар үзэж байгаа эрхээр VOO төхөөрөмж рүү нэвтрэх боломжгүй. Та VOO төхөөрөмжийн ТВ эрх авах бол Мобикомын салбарт бичиг баримттай хүрэлцэн ирж гэрээ байгуулан ҮНЭГҮЙ аваара
2. Дараа төлбөрт VOO төхөөрөмжийн хэрэглэгч нь Content, TV, Premium, Premium+ багцуудаас сонгон ашиглах бөгөөд VOO төхөөрөмжөөр дамжуулан ТВ-ээр үзэх нэг эрх болон мобайл апликейшн, веб сайт ашиглан үзэх нэг эрх нийт 2 эрхтэй байна. Уг 2 эрхээр мобайл, таблет, веб болон ТВ төхөөрөмж дээр нэгэн зэрэг үзэх боломжтой.
Гадаадад байгаа хэрэглэгч ашиглах боломжтой юу?
VOO үйлчилгээ нь гадаад улсаас хандахад зориулсан 3 төрлийн урьдчилсан төлбөрт багцтай.
- TV багц - 4.99 USD / 30 хоног
- Content багц - 4.99 USD / 30 хоног
- Premium багц - 7.99 USD / 30 хоног
VOO.mn сайтаар хандан гадаад банкны картаар багцаа идэвхжүүлэх боломжтой. Мөн VOO апликейшн ашиглан Google болон Apple in-app purchase ашиглан хялбараар идэвхжүүлээрэй.
*VOO үйлчилгээгээр дамжуулж буй гадаад кино, контент, телевизийн сувгууд нь зохиогчийн эрхээс шалтгаалан гадаад улсаас үзэх боломжгүй байдгийг анхаарна уу.