Өрхийн интернэтийн захиалгат үйлчилгээ
Гэрээ шилжүүлэх гэж дугаар эзэмших эрхээ өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах гэж байгаа хоёр хэрэглэгч өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Delete
АНХААРУУЛГА
- Хэрэглэгч өөрчлөгдөхгүйгээр хэрэглэгчийн үйлчилгээ ашиглах байршил өөрчлөгдөж байгаа тохиолдолд хэрэглэгч шинэ гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд төлбөртэй үйлчилгээ захиална.Үйлчилгээний үнэ тарифтай ЭНД дарж танилцана уу.
- Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх байна. Гэрээ шилжүүлэх үйлчилгээний үнэ 1,000₮ байна.
- Гэрээ шилжүүлэх үйлчилгээг авахын тулд шинэ хэрэглэгч бол 1 сар ашигласан байна.
- Хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч төхөөрөмжийн төлбөрийг төлснөөр гэрээ шилжүүлнэ.
- Гэрээ шилжүүлэх сарын хураамжийг гэрээ шилжүүлэх хүсэлт гаргасан өдрийг хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.
Багц солих үйлчилгээ гэдэг нь багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой байна. Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон багц солих үйлчилгээг авах боломжтой.
Delete
АНХААРУУЛГА
- Хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч тус хугацаанд зөвхөн багц ахиулах боломжтой байх ба багц бууруулах бол төхөөрөмжийн үнийг төлж хугацаагүй багц руу орсны дараа багцаа бууруулах боломжтой.
- Шинэ хэрэглэгч хамгийн багадаа 1 сар /холболт хийгдсэн өдрөөс 30 хоног/ ашигласан байх шаардлагатай.
- Шинэ болон хуучин багцын төлбөрийг ашигласан хоногоор дүйцүүлэн дараа сард нэхэмжилнэ.
- Сард 1 удаа хүссэн өдрөө багц солих боломжтой.
Та өөрийн биеэр сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандаж өрхийн интернэтийн гэрээгээ цуцлах боломжтой.
Гэрээ цуцлах үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай.
- Гэрээ цуцлах сарын суурь хураамжийг үйлчилгээ ашигласан хоногт дүйцүүлэн нэхэмжилнэ.
- Хугацаатай гэрээтэй хэрэглэгч төхөөрөмжийн төлбөрийг төлнө.
- Төлбөрөө төлөөгүй тохиолдолд 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээг автоматаар цуцална.
Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах эрхтэй.
- Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
- Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол,
- Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол,
- Хэрэглэгчийн эрх зүйн чадамж дуусгавар болсон үед,
- Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
Хэрэглэгч дугаараа түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд дугаар дээр нь төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг дугаар хадгалах үйлчилгээ гэнэ.Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон хадгалах үйлчилгээг авах боломжтой.
- Үйлчилгээ авах 1 сарын төлбөр 3000₮ байна. Төлбөрийг урьдчилан төлнө.
- Жилд эхний 3 сар төлбөргүй хадгална. /Хуанлийн бүтэн жилээр тооцно/
- Үйлчилгээг хадгалуулахын тулд хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай.
Delete
АНХААРУУЛГА
- Хэрэглэгч сар бүрийн 1-ний өдөр хадгалах үйлчилгээг авах боломжтой. 1-ний өдрөөс хойш хадгалах үйлчилгээ авсан бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх бөгөөд хадгалах хугацаанд оруулж тооцохгүй дараа сарын 1-ний өдрөөс эхлэн хадгална.
- Хугацаатай гэрээтэй хэрэглэгч хадгалах үйлчилгээг авах боломжгүй байна.
- Үйлчилгээ хадгалах хугацааг хуанлийн бүтэн сараар тооцох бөгөөд нэг удаад 12 сараас ихгүй хугацаагаар хадгалуулах боломжтой байна.
- 12 сар хадгалсан үйлчилгээг 1 сар ашигласны дараа дахин хадгалуулах эрх үүснэ.