Дараа төлбөрт үйлчилгээний түгээмэл асуултууд
Гар утасны зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх боломжтой юу?
Гар утас зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэхэд дугаарын эзэмшигч солигдох тул гар утас зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх шаардлагатай.
DeleteУрьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжүүлж болох уу?
Болно. Хэрэглэгч хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана.
Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн дансан дахь нэгжийг хэрэглэгчийн шилжин орсон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн эцсийн дүнгээс 1 нэгжийг 1 төгрөгөөр тооцон оруулна.
Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний эрхээ цуцлах хүсэлт гаргаагүй бол дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжин орсон ч нэмэлт үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
DeleteУрьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэдэн төгрөг төлөх вэ?
Урьдчилсан төлбөрт хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихэд барьцаа, бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай. Дугаараа 12 сараас дээш хугацаанд ашигласан урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Дараа төлбөрт миний моби багцын нөхцөлийг ЭНД дарж харна уу.
DeleteСард 2 удаа гэрээ шилжүүлэх, багц солих үйлчилгээ авч болох уу?
Гэрээ шилжүүлэх болон багц солих үйлчилгээг тухайн сард 1 л удаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл 5 сарын 20-нд багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээ авсан бол 6 сарын 1-ний өдрөөс эхлэн дахин багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжтой болно.
DeleteГар утасны зээлтэй хэрэглэгч дугаар хадгалах, түр хаах үйлчилгээ авах боломжтой юу?
Гар утас зээлээр авсан хэрэглэгч нь гэрээний хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй. Гар утас зээлийн гэрээг цуцалсаны дараа дугаар хадгалах үйлчилгээг авах боломжтой болно.
Харин дугаар түр хаах үйлчилгээг авах боломжтой. Дугаар түр хаах үйлчилгээ авсан гар утас зээлтэй хэрэглэгчийн төлбөр тооцоо бүтэн бодогдоно.
DeleteХадгалуулсан дугаараа сарын дундуур нээлгэвэл суурь хураамж бүтэн гарах уу?
Хадгалсан дугаараа сарын дундуур нээлгэж байгаа тохиолдолд сарын хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. Багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
DeleteБагцаа сольсон дугаарын төлбөр хэрхэн тооцогдох вэ?
Хуучин багцаас шинэ багц руу шилжиж байгаа хэрэглэгчийн багцын суурь хураамж нь харгалзах багцыг ашигласан өдрөөр нь дүйцүүлэн тооцно.
Жишээ нь: 30 хоногтой сарын 15 хоногт Hybrid_9900 багцаар ашиглаж байгаад багцаа Hybrid_14900 руу ахиулсан бол. 9900/30*15=4950₮, 14900/30*15=7450₮ 4950₮+7450₮=12400₮ нэхэмжилнэ.
DeleteСарын эхний цөөн хэдэн өдөр дугаараа ашиглачихаад хадгалуулбал суурь хураамж хэрхэн бодогдох вэ
Сарын дундуур дугаар хадгалуулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.
DeleteДугаараа түр хаалгасан тохиолдолд буцааж нээлгэхгүй хэр удаан байж болох вэ?
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа түр хаалгасан өдрөөс хойш сарын 20-ны өдрийг хүртэл буюу төлбөр төлөх эцсийн хугацаа хүртэл түр хаана. Төлбөр төлөх эцсийн хугацаанаас өмнө хэрэглэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд дугаарыг төлбөрөөс хаалттай төлөвт шилжүүлнэ. Төлбөрөөс хаалттай төлөв рүү шилжсэнээс хойш хэрэглэгч төлбөрөө төлөхгүй бол 3 сар хүлээгээд 4 дэх сарын 1-ний өдөр дугаар устана. Хэрэглэгч сар бүр гарсан төлбөрөө тогтмол төлж байгаа тохиолдолд өөрийн хүссэн хугацаанд дугаараа түр хаалттай төлөвт байлгах боломжтой.
DeleteДугаараа огт ашиглахгүй байгаа хэрэглэгчийн дугаар хэзээ устах вэ
Дараа төлбөрт үйлчилгээий дугаар 3 сарын турш төлбөрөөс бүтэн хаалттай байсан тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр цуцлагдана. Харин дугаараа ашиглаагүй ч гэсэн ашиглаагүй сарын суурь хураамж 9900₮-г сар бүр тогтмол төлж байгаа тохиолдолд дугаар устахгүй байх боломжтой.
DeleteГэрээ шилжүүлэх үйлчилгээг бүх өдөр хийх үү?
Сар бүрийн 1-4 - ний өдрүүдэд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр тооцооны нэхэмжлэл бодогддог тул энэ өдрүүдэд гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжгүй. Тиймээс сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн гэрээ шилжүүлэх хэрэглэгч болон шилжүүлэн авах хэрэглэгч нар хамтдаа тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана. Үйлчилгээний төлбөр дугаарт тус бүр 3000₮.
Зах зээлд эрэлттэй 9911-тэй дугааруудыг зөвхөн үндсэн салбарт хандаж гэрээ шилжүүлэх үйлчилгээг авна.
DeleteБагц солих үйлчилгээг хэзээ авах боломжтой вэ?
Mиний моби болон Hybrid багцын хэрэглэгч сард 1 удаа багцаа солих боломжтой бөгөөд хэрэглэгчийн хүсэлт гаргасан өдөр үйлчилгээг идэвхжүүлнэ. Шинэ болон хуучин багцын суурь хураамжийг ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.
DeleteХэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрхэн авах вэ?
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хугацаагаар авах боломжтой ба 1 сарын төлбөр 1000₮ байна.
Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Байгууллагын хэрэглэгч бол байгууллагын албан бичигтэй дугаар эзэмшигч өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
DeleteТөлбөрөөс 24 цагаар нээх
Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөрөөс хаагдсан дугаараа 24 цагийн хугацаатай:
- 2222 лавлах төвийн Автомат хариулагчаас
- Mobicom апликейшны Үйлчилгээ хэсэгт хандан дугаарын эрхээ нээх боломжтой.
Мобиком апликейшн ашиглан үйлчилгээ авах
Delete2222 автомат хариулагчаас үйлчилгээ авах
DeleteДараа төлбөрт дугаарын хэрэглээ хязгаарлах түвшин нэмэлт нөхцөлийн талаар
Багцын суурь хураамжийн дүнгээс хамаарч Хэрэглээ хязгаарлах түвшингийн дүн ялгаатай байна.
Тухайн дугаарын багцын суурь хураамж болон тухайн сарын хэрэглээний дүн нь хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хаана.
DeleteИтгэмжлэл загвар
Өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандах боломжгүй үедээ ойр дотны хүндээ итгэлжлэл үйлдэн өгч өөрийгөө төлөөлүүлэн мобикомын үйлчилгээг авах боломжтой. Итгэмжлэлийн загвар. Itgemjlel_zagvar.pdf
Delete