HYPER БАГЦ
100% дата хэрэглээнд суурилсан Дараа төлбөрт үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл таны одоогийн багц яриа суурьтай, нэмэлтээр дата худалдан авдаг бол ХАЙПЕР үйлчилгээний хэрэглэгч болсноор датанд суурилж, нэмэлтээр ярианы эрх авах боломжтой.
Үйлчилгээнд дагалдах дата багц дууссан тохиолдолд 256kbps хурдаар интернэт хязгааргүй ашиглах боломжтой.
БАГЦЫН СОНГОЛТУУД
Шинэ хэрэглэгч болох
Мобиком апликейшн татаад дараах алхмуудаар үйлчилгээнд бүртгүүлээрэй.
Мобикомын дугааргүй шинэ хэрэглэгч:
- Мобиком апликейшнд нэвтрэхээс өмнө Шинэ дугаар авах хэсэгт хандах
- Hyper үйлчилгээний дугаар сонголтыг хийх
Мобикомын дугаартай хэрэглэгч:
- Мобиком апликейшнд нэвтрэн Үйлчилгээ цэсээс Багц солих хэсэгт хандах
- Hyper үйлчилгээ сонголтыг хийх
Хайпер үйлчилгээний барьцаа 40,000₮ байршуулна. Хэрвээ та Миний Моби багцын барьцаа 40,000₮ байршуулсан бол дахин байршуулах шаардлагагүй.
DeleteЯрианы эрх идэвхжүүлэх
- Ярианы эрхийг сар бүр эсвэл зөвхөн тухайн сардаа нэг удаа авах боломжтой
- Мобиком апликейшны Яриа цэсээс идэвхжүүлнэ
- Ярианы эрх идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тухайн сар дуустал ашиглагдана
- Тухайн сард та ярианы эрх идэвхжүүлсэн бол өөр ярианы эрх сонгох үед дараа сарын эхний өдрөөс эхлээд идэвхижнэ
Ярианы эрхийг мобиком апликейшн ашиглан идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.
DeleteНэмэлт дата багц идэвхжүүлэх
- Нэмэлтээр худалдан авсан дата багцууд нь тухайн сарыг дуустал ашиглагдах боломжтой.
- Мобиком апликейшны Дата цэсээс идэвхжүүлнэ.
- Мөн доорх багцуудыг зөвхөн hyper багцын хэрэглэгчид ашиглах боломжтой.
- Hyper багцын хэрэглэгч entertainment, нэмэлт, VOO зэрэг бусад нэмэлт дата багцуудыг мөн ашиглах боломжтой.
Нэмэлт дата багцыг мобиком апликейшн ашиглан идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.
DeleteҮйлчилгээний нөхцөл
- Үйлчилгээнд дагалдах дата хэрэглээний эрх сар бүрийн 1-ний өдөр олгогдоно.
- Ярианы багцыг нэмэлтээр идэвхжүүлээгүй бол 1 минутын үнэ тарифаар тооцогдоно.
- Ярианы багцын хэрэглээний эрхэд Роуминг яриа, Олон улсын яриа, тусгай дугааруудын яриа болон холбогдох эрхүүдийн хүрээнд дурдаагүй дуудлагууд хамаарахгүй бөгөөд нэмэлт хэрэглээнд тооцогдоно.
- Мессэж хэрэглээ нь нэгж мессэжний үнэ тарифаар тооцогдоно.
- Мессэжний хэрэглээнд Олон улсын мессэж, Роуминг мессэж, Мобикомын үйлчилгээ идэвхжүүлэлтийн тусгай дугаарын мессэж, Мобикомын бус төлбөрт лавлах, тусгай дугаарын мессэжүүд болон холбогдох эрхүүдийн хүрээнд дурдаагүй мессэжүүд хамаарахгүй бөгөөд нэмэлт хэрэглээнд тооцогдоно.
- Дата эрх нь зөвхөн Мобикомын сүлжээнд хамаарах бөгөөд дата Роуминг үйлчилгээнд хамаарахгүй.
- Хэрэглэгчийн тухайн сард ашиглаж дуусаагүй дата эрхийн үлдэгдэл нь дараа сард шилжихгүй.
- Дата хэрэглээ нь 55GB, 85GB болон 125GB хүртэл хурдны хязгааргүй. Хэрэглээний эрхээс илүү гарсан хэрэглээ нь 256Kbps хурдаар хязгаарлагдана.
- "WE" үйлчилгээний админ болсноор өөрийн дагалдах дата багцаа өөрийн группийн гишүүддээ хуваалцах боломжгүй.
- VIP багцын хэрэглэгч Hyper багц руу шилжих боломжгүй.
Нэмэлт хэрэглээ
НЭМЭЛТ ХЭРЭГЛЭЭ
- Нэмэлт хэрэглээнд Контент, Нэмэлт үйлчилгээ, Нэгж шилжүүлэлт, Дата роуминг, хэрэглэгчийн нэмэлтээр худалдаж авсан дата багц болон задгай дата хэрэглээнүүд тооцогдоно.
Хэрэглээний мэдээллээ хэрхэн шалгах вэ?
- Мобиком апликейшний төлбөрийн үлдэгдэл болон хураангуй билл хэсэгт хандана. Тухайн сарын хэрэглээний мэдээллийг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн шалгах боломжтой.
Багц солих
- Дараа төлбөрт үйлчилгээнд ашиглаж буй багцаа солих хүсэлтэй бол мобиком апликейшнээр хүсэлт гаргана.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээ рүү багц бууруулах бол үйлчилгээний зааланд цахим үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд хүсэлт гаргасан өдөр таны багц солигдоно