Дуу хоолойгоор үйлчилдэг автомат хариулагч ашиглах заавар
Мобиком Корпораци нь Монголд анх удаа Natural Language Processing технологи дээр суурилсан “ДУУ ХООЛОЙГООР ҮЙЛЧИЛДЭГ АВТОМАТ ХАРИУЛАГЧ”-ийн системийг Үйлчилгээний нэгдсэн төв буюу 2222 дуудлагын төвдөө нэвтрүүллээ.
Natural language processing (NLP) нь хүний хэл яриаг хиймэл оюун ухаанаар боловсруулж таних технологи юм.
Энэ технологи нэвтэрснээр хэрэглэгч 2222 дугаар руу залган оператортай холбогдох, эсвэл автомат хариулагчаас мэдээлэл авахын тулд гар утасныхаа товчийг дарахгүйгээр авахыг хүссэн үйлчилгээтэйгээ холбоотой үг, өгүүлбэрийг өөрийн дуу хоолойгоор хэлж, хэрэгцээт мэдээллээ авах боломж бүрдэж байна.
Одоогоор дуу хоолойгоор үйлчилдэг автомат хариулагчаас байгууллагын болон дараа төлбөрт хэрэглэгчид үйлчилгээ авах боломжтой бөгөөд хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг түлхүүр үгүүдийг таниулсан.
Жишээлбэл хэрэглэгч 2222 дугаарт холбогдон:
- Төлбөр (Төлбөрийн дүнгээ авъя, Миний төлбөр хэд гарсан байна? г.м)
- Төлбөрөөс 24 цагаар нээх (24 цагаар нээлгэе, 1 хоногоор нээх гэсэн юм, Дугаараа түр нээе г.м)
- Дата (Дата багц авъя, Дата авах гэсэн юм, 2 хоногийн дата авъя г.м)
- Дата багц бэлэглэе (Яаж дата бэлэглэх вэ? г.м)
- Гар утас зээл (Гар утас зээлийн шалгуур г.м)
- Урамшуулал (Шинэ урамшууллын мэдээлэл авъя, Одоо ямар урамшуулал байна? г.м)
- Ажилтантай холбогдох (Оператортой холбогдоё, Хүнтэй ярьмаар байна, Ажилтан г.м) түлхүүр үгээр өөрт хэрэгтэй үйлчилгээг цаг алдалгүй, шууд авах боломжтой.
Жич: Автомат хариулагчид таниулаагүй түлхүүр үг хэлсэн тохиолдолд таны хэлсэн үгийг танихгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд үг хэлэхгүй хэсэг хүлээгээд автомат хариулагчийн чиглүүлэг сонсон сонголт хийх, эсвэл дээрх жишээ түлхүүр үгнүүдээс ашиглан үйлчилгээ авах боломжтой.
Цаашид уг технологийг улам сайжруулж, хэрэглэгчийн автомат хариулагчаас үйлчилгээ авах үе шатыг илүү хялбар болгохоор ажиллаж байна.