Харилцагч та мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд нэн түрүүнд апликейшн болон вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг маш сайн хангах нь зүйтэй.
Үүний тулд дараах зөвлөмжүүдтэй танилцана уу:

Аюулгүйн зөвлөмж

  • Монпэй апликейшн болон www.monpay.mn вэб хуудсаар нэвтрэх утасны дугаар, и-мэйл хаяг, нэвтрэх нууц үгийг өөрийн ашиглаж буй интернэт хөтөч (browser) дээр сануулж орхихгүй байх
  • Системээс автоматаар үүссэн нууц үгийг солих, тодорхой хугацаанд шинэчилж байх ба нэвтрэх нууц үгээ:
    1. Өөрийн бусад зүйлд ашигладаг нууц үгнээс өөрөөр үүсгэх
    2. Үсэг, тоо, тусгай тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх
  • Нэвтрэх нэр болон нууц үгийг гар утас, төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх
  • Утсаар, вэбээр болон и-мэйлээр нууц үгийг тань хэн нэгэн асуусан тохиолдолд хэлэхгүй байх
  • Вэб болон апликейшнаар нэвтрэн мэдээлэл, үйлчилгээ авч дууссаны дараа ГАРАХ товчийг заавал дарж системийг бүрэн хаах
  • Өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт монпэй цахим дансны гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих
  • Утасны үйлдлийн систем болон суулгасан апликейшныг цаг тухайд нь шинэчлэх, апликейшныг баталгаатай эх сурвалжаас татаж суулгах, гар утас болон апликейшны үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтийг хийх