Зээлийн үйлчилгээний тухай

Хэрэглэгч Монпэй аппликэйшнаар дамжуулан сонгогдсон мерчантуудын бараа, үйлчилгээг худалдан авахдаа төлбөрөө зээлийн үйлчилгээгээр төлөх боломжтой. Хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монпэй лизингийн үйлчилгээний нөхцөлд заасан шалгуурыг хангасан байх
  • "Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан байх
  • Монпэй “AWWW” үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн байх
  • 500,000₮-с дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авахдаа ашиглах боломжтой.

Үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
Зээлийн эрх 500,000₮ - 10,000,000₮
Зээлийн хугацаа 12 - 30 сар хүртэл
Эргэн төлөлтийн хэлбэр Тэнцүү төлбөрийн аргачлал
Сард төлөх давтамж Сард 1 удаа
Зээл олголтын шимжтгэл 0₮
Зээлийн хүү /сарын/ 2,5%
Зээлийн хүү /жилийн/ 30%
Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20%
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа 1,000₮
Зээлийн бодит өртөг /сарын/ 2,5%
Зээлийн бодит өртөг /жилийн/ 30%
Зээлийн зориулалт Мобифинансын мерчантын бүтээгдэхүүн, үйлчилгээг Монпэй лизингээр худалдан авах
Урьдчилгаа Хэрэглэгч өөрийн хүссэн дүнгээр сонгох боломжтой.
 
 

Монпэй лизингийн эрх шалгах, гэрээ байгуулах

Монпэй лизингийн эрх шалгах:

  1. Монпэй аппликэйшн - Урт хугацаат зээл - Дэлгэрэнгүй
  2. Зээлийн эрх тогтоох дарна
  3. E-Mongolia-р нэвтрэн баталгаажуулна.
  4. Гүйлгээний пин код оруулан дуусгана.
  5. Монпэй лизингийн эрх үүссэний дараа заавал салбарт хандан урт хугацаат зээлийн гэрээ байгуулна.
  6. Гэрээ байгуулсны дараа зээл авах эрх нээгдэнэ.

Зээлийн эрхийн шалгуур:

  • Өр, орлогын харьцаа 70%-с хэтрэхгүй байх
  • Мобиком Blacklist-д бүртгэгдээгүй байх
  • Монпэй богино хугацаат зээлийн Blacklist-д бүртгэлгүй байх
  • 18 наснаас дээш насны Монгол улсын иргэн байх
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • Мобикомын үүрэн холбооны дугаараа 6 сараас дээш хугацаанд ашигласан байх
  • Credit score (зээлжих зэрэглэл) 0.5976 онооноос дээш байх /энэхүү шалгуур үзүүлэлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, зээлдэгчийн боломжид тулгуурлан өөрчлөн тогтоох боломжтой байна/
  • Урт хугацаат зээлийн гэрээ байгуулсан үед зээл авах боломжтой байна. 
 
 

Монпэй лизинг төлөх (хуваарьт)

Лизинг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараах хэлбэрээр төлөх боломжтой. Үүнд:

  • Монпэй аппликейшн ашиглан төлөх
  • Банкны данснаас “Qpay” ашиглан төлөх
  • Монпэй дансандаа зээлийг эргэн төлөх цахим мөнгөө байршуулан хуваарьт өдрийн 23:00 цагт автоматаар данснаасаа суутгуулах
  • Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
 
 

Монпэй лизинг төлөх (хуваарьт бус)

  • Зээлдэгч хуваарьт бус төлөлт хийсэн ч эргэн төлөлтийн өдөр графикийн дагуу төлөлтөө хийх үүрэгтэй.
  • Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
 
 

Монпэй лизинг хаах

  • Зээл хаах дүн 5,000,000₮-с дээш дүнтэй тохиолдолд шууд хаах боломжгүй ба хуваарьт бус төлбөр хийж зээлийн дүнг 5,000,000₮ буюу түүнээс бага болсон үед шууд хаах боломжтой байна.
  • Нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн тооцно. 
  • Зээлдэгч нь зээл ашигласан хугацааны зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж зээлийг хугацаанаас өмнө хаах боломжтой.
 
 

Санамж

  • Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
  • Зээлээ цаг тухайд нь төлдөг хариуцлагатай хэрэглэгч танд баярлалаа.