Урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй билл авах
Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт тоон гарын үсэг, цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаатай өөрийн биеэр хүрэлцэн ирж хэвлүүлэн авах боломжтой.
Үйлчилгээний салбарт хандан үйлчилгээ авахад хэрэглэгчийн дугаарт тан код мессэжээр очих тул гар утсаа асаалттай авч ирэх шаардлагатай.
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.
- 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл 1000 ₮
- 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл 2000 ₮
- 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл 3000 ₮