Aгент болоход тавигдах шалгуур:
Агентаар ажиллах хүсэлт өгсөн байршилд Агент нээх, боломжтой эсэх шийдвэрийг дараах хүчин зүйлсийн үнэлгээнд үндэслэн гаргадаг. Үүнд:
- Борлуулалтын цэгийн ачаалал
- Байршлын хэрэглэгчийн урсгал
- Борлуулалтын цэг хоорондын зай (Салбар болон агентаас алслагдсан эсэх)
- Агентын үйлчилгээ үзүүлэх чадамж, хандлага
Шинээр агент болохын тулд хаана хандах вэ
Агентаар ажиллах хүсэлтийг дараах сувгуудаар өгөх боломжтой.
-Мобикомын үндсэн салбар
-2222 болон 2244 лавлах шугам
-Дилерийн борлуулалтын мэргэжилтэн
Агентаар ажиллах гэрээ хийхээр шийдвэрлэгдсэн тохиолдолд иргэний үнэмлэхтэйгээ Дилерийн борлуулалтын мэргэжилтэнд хандан Мобикомын агентаар ажиллах хүсэлт, өргөдөл бөглөн гэрээ байгуулна.