VOO үйлчилгээний "нэг удаа тоглуулах хязгаар хэтэрсэн" гэсэн алдааг хэрхэн засах вэ?
Таны VOO үйлчилгээний сонгосон багцаас хамааран нэг эрхээр зэрэг нэвтрэх төхөөрөмжийн тоо хязгаартай байдаг бөгөөд та www.voo.mn сайт, VOO application руу өөрийн эрхээр нэвтэрч Миний булан - Төхөөрөмж удирдах хэсэг рүү орж ашиглахгүй байгаа төхөөрөмжийг салгах боломжтой.
Багц | Нөхцөл |
Урьдчилсан төлбөрт | 1 төхөөрөмж |
Дараа төлбөрт | 2 төхөөрөмж |
Нэг удаа тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн бол үйлчилгээг ашиглах үед “Нэг удаа тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна!” гэсэн анхааруулга гарна. Тиймээс та өөрийн эрхээ бусдад дамжуулан ашиглахгүй байна уу.
Нэг удаа тоглуулах төхөөрөмжийн хязгаар хэтэрсэн байна! гэсэн анхааруулгыг хэрхэн арилгах вэ гэж үү ?
Та өөрийн бүртгэлтэй төхөөрөмжүүдээ шалгана уу.
- Өөрийн одоо ашиглах төхөөрөмж дээр л ТВ суваг, кино контент тоглуулж бусад төхөөрөмжөөс хандахгүй байх,
- Ашиглахаа больсон төхөөрөмжөө өөрийн бүртгэлээс салгах,
- Дээрх үйлдлийг хийж дууссаны дараа 5 хүртэл минутын дараа анхааруулга гарахаа болино.
Хэрэглэгч нэг зэрэг үзэх төхөөрөмжийн тоогоо нэмэхийг хүсвэл нэмэлт дэлгэц үйлчилгээг ашиглах боломжтой. Нэмэлт дэлгэц үйлчилгээний нөхцөлийг ЭНД дарж авна уу.