VOO үйлчилгээний дата зарцуулалт
VOO үйлчилгээг гацалтгүй, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэхийн тулд таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байх шаардлагатай. Таны үзэж байгаа видеоны чанараас шалтгаалан дата зарцуулалт өөр өөр байж болно.
Жишээ нь: 720P чанартай видеог 1 минут үзэхэд дунджаар 14.5MB дата ашигладаг гэж тооцвол 1 цагт 14.5MB х 60 = 870MB буюу 0.87GB дата ашиглана. Мөн интернэтийн хурднаас хамаарч дата зарцуулалт өөр өөр байдаг. Тиймээс та 4G үйлчилгээ ашигладаг бол дата хэрэглээгээ хянаж, нэмэлт төлбөр гарахаас сэргийлээрэй.