Эцэг эхийн хяналт гэж юу вэ?
Энэхүү үйлчилгээг ашигласнаар хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдийг насанд хүрэгчдэд зориулсан болон хууль бус тоглоомын цахим хуудаснуудад хандахаас сэргийлэхээс гадна өөрийн компьютерыг элдэв вирусийн халдлагад өртөх эрсдэлээс сэргийлэх давуу талтай.
Эцэг эхийн хяналт ашиглах заавар
1. www.mobicom.mn сайтад бүртгүүлэн нэвтэрнэ.
2. Нэвтрэн орсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж өрхийн интернэтийн үйлчилгээгээ холбоно.( Өрхийн интернэтийн username бичиж холбох )
3. Холбосон өрхийн интернэтийн үйлчилгээний хэсэгт харагдах эцэг эхийн хяналт хэсэг дээр дарж орж идэвхжүүлнэ. Үйлчилгээг цуцлах бол идэвхгүй болгох дээр дарж идэвхгүй болгоно.
Easy нэмэлт үйлчилгээ гэж юу вэ?
Өрхийн интернэт үйлчилгээний хугацаа нь дуусаж үйлчилгээ нь түр хаагдсан хэрэглэгч хүссэн цагтаа үйлчилгээнийхээ хугацааг 24 цагаар сунган ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм.
Easy нэмэлт үйлчилгээг идэвхжүүлэх заавар
1. Хамгийн эхэнд 591 тусгай дугаарт гар утаснаасаа Username E гэж бичин мессеж илгээж үйлчилгээг захиална.
- Username гэсэн үгний оронд та өөрийн өрхийн интернэтийн нэвтрэх нэрээ бичнэ.( 2288 лавлах шугамаас тодруулах боломжтой )
- E гэсэн үсгийг л бичих бөгөөд заавал томоор бичиж илгээх юм.
2. Худалдан авалт амжилттай болсон эсэх талаар мэдээлэл ирнэ.
3. www.mobicom.mn сайтад бүртгүүлэн нэвтэрнэ.
4. Нэвтрэн орсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж өрхийн интернэтийн үйлчилгээгээ холбоно.( Өрхийн интернэтийн username бичиж холбох )
5. Холбосон өрхийн интернэтийн үйлчилгээний хэсэгт Easy нэмэлт үйлчилгээний эрх харагдах бөгөөд идэвхжүүлэх хэсэгт дарснаар шууд идэвхжиж эхлэх болно. Үнэ:2400₮
Sms pay үйлчилгээ гэж юу вэ?
Та өрхийн интернэтийн урьдчилсан төлбөрт нөхцөлөөр ашигладаг бол төлбөрөө мессежээр төлөх боломжтой үйлчилгээ юм.
Sms pay үйлчилгээг идэвхжүүлэх заавар
1.Мобикомын урьдчилсан төлбөрт дугаараас хэрэглэгчийн нэр Username болон төлбөр төлөх сарын харгалзах сонголтыг Code бичээд 591 тусгай дугаарт мессежээр илгээнэ.
2.Үйлчилгээний эрхээ баталгаажуулан данснаас гүйлгээ хийхийг зөвшөөрч байвал Agree гэсэн мессежийг 591 тусгай дугаарт мессежээр илгээнэ.
3.Үйлчилгээний эрх сонгосон сарын дагуу амжилттай сунгагдсан талаар мессеж хүлээн авна.
Booster үйлчилгээ гэдэг нь
Өрхийн интернэтийн хурдаа хүссэнээрээ нэмэгдүүлэхийг хүсвэл хормын дотор 10 Mbps, 25 Mbps болон 50 Mbps хурдаар огцом нэмэгдүүлэх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Booster үйлчилгээг идэвхжүүлэх заавар
1. Хамгийн эхэнд 591 тусгай дугаарт гар утаснаасаа Username Code гэж бичин мессеж илгээж үйлчилгээг захиална.
- Username гэсэн үгний оронд та өөрийн өрхийн интернэтийн нэвтрэх нэрээ бичнэ.( 2288 лавлах шугамаас тодруулах боломжтой.)
- Code гэсэн үгний оронд та хурдаа нэмэгдүүлэх хурдны багцынхаа харгалзах кодыг бичиж илгээх юм.
2. Худалдан авалт амжилттай болсон эсэх талаар мэдээлэл ирнэ.
3. www.mobicom.mn сайтад бүртгүүлэн нэвтэрнэ.
4. Нэвтрэн орсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж өрхийн интернэтийн үйлчилгээгээ холбоно.( Өрхийн интернэтийн username бичиж холбох )
5. Холбосон өрхийн интернэтийн үйлчилгээний хэсэгт Booster нэмэлт үйлчилгээний эрх харагдах бөгөөд идэвхжүүлэх хэсэгт дарснаар шууд идэвхжиж эхлэх болно.
№ | Дуудлагаар үзүүлэх үйлчилгээ |
Нэг удаагийн төлбөр | Тайлбар |
1 |
Компьютер болон төхөөрөмжийн тохиргоо хийх Драйвер таниулах Өрөө хооронд кабель нэмж татах |
8,000₮ |
1 удаагийн дуудлагаар эдгээр үйлчилгээний аль нэгийг эсвэл бүгдийг нь үзүүлснээс үл хамааран нэг удаагийн төлбөрийг бүрэн төлнө |
2 |
Гэр доторх сүлжээг ахин зохион байгуулах |
12,000₮ |
Хэрэглэгч гэр доторх зохион байгуулалтаа өөрчлүүлэх |
3 |
Дахин суурилуулалтын хураамж |
12,000₮ |
Хэрэглэгч нүүх тохиолдолд сүлжээний зохион байгуулалтыг дахин хийх
|
4 |
RJ-45 кабелийн толгой
|
220₮
|
|
5 | UTP кабель (1м) |
495₮
|
|
6 | STP кабель (1м) |
1,100₮
|
/НӨАТ тооцсон дүн/