Мобикомын хэрэглэгчид 2288, бусад операторын хэрэглэгчид 75952288 лавлах шугамын оператортой холбогдож, мөн customercare@mobinet.mn имэйл, Мобинет туслах фэйсбүүк хаяг руу хандах боломжтой. 09-22 цагийн хооронд тусламж үйлчилгээний инженерүүд таны санал гомдлыг хүлээн авч байна. 

Мөн Мобикомын үндсэн болон гэрээт салбарт өөрийн биеэр хандаж санал хүсэлт гомдлоо өргөдөл бичиж шалгуулах боломжтой.

Салбарт хандаж урьдчилсан төлбөрт үйлчилгээгээ цуцлуулаад дараа төлбөрт үйчилгээний гэрээ байгуулж шилжих боломжтой.

Анхаарах

Хэрэглэгчийн ашиглаж байсан урьдчилсан төлбөрт дээр төлсөн илүү төлөлтийг дараа төлбөрт шинэ гэрээн дээр илүү төлөлтөөр салбарын ажилтан оруулж өгнө.

Хэрэглэгч байрандаа сүлжээ орсон эсэхийг ЭНД дарж шалган сүлжээ орсон байвал захиалгаа дараах зааврын дагуу өгнө үү.

Програмын алхмын тайлбар:

1. Mobicom.mn – Хувь хэрэглэгч – Танд тусалъя – Сүлжээний хамрах хүрээ. 

2. Хамрах хүрээ хэсгээс Мобинет-г сонгоно. 

3. Байрандаа сүлжээ орсон эсэхийг шалгах: 

  • Аймаг / Хот – Сүлжээ шалгах Аймаг/ Хот 
  • Дүүрэг / Сум - Сүлжээ шалгах Дүүрэг / Сум 
  • Хороо - Сүлжээ шалгах Хороо 
  • Байр – Сүлжээ шалгах Байр зэргийг сонгоход хэрэглэгчийн холболт хийлгэх байр жагсаалт дунд байгаа бол СҮЛЖЭЭ ОРСОН буюу холболтын захиалга өгөх боломжтой болно. Харин тухайн хэрэглэгчийн байр жагсаалт дунд байхгүй бол СҮЛЖЭЭ ОРООГҮЙ буюу холболтын захиалга өгөх боломжгүй. 

4. Захиалга өгөх товч дээр даран цааш дугаараараа нэвтэрч захиалга өгнө. 

Хэрэв танай байранд сүлжээ ороогүй байвал хүсэлтээ ЭНД дарж өгнө үү.

 


Мобикомын хэрэглэгчид 2288, бусад операторын хэрэглэгчид 75952288 дугаарт залгаж холбогдоно.

Мөн энд дарж Мобинетийн холбоо барих хуудас руу шилжинэ үү.

Зөвхөн багц ахиулан шилжих боломжтой гэдгийг анхаарна уу. Жишээ нь Infinity-60 багцтай бол Infinity-100 багц руу шилжих боломжтой. Infonity-30 багц руу шилжих боломжгүй. 

Багцаа ахиулсан хэрэглэгч буцаан бууруулах боломжгүй.

Харин та 24 сарын гэрээний хугацаа дууссаны дараа багцаа сард 1 удаа ахиулах болон бууруулах боломжтой.

Болно.Та мобикомын аль ч салбараар төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Гэрийн хаяг гэрээний дугаараа мэдэж байхад болно.

Болно. Хадгалуулах үйлчилгээг шинээр ашиглаад 3 сар буюу түүнээс дээш сар ашигласан хэрэглэгчид ашиглах боломжтой. Эхний 3 сар үнэгүй ба 4дэх сараас эхлэн 3000₮ төгрөгийн төлбөр төлж хадгалуулах боломжтой. Үйлчилгээ хадгалах хугацааг хуанлийн бүтэн сараар тооцох бөгөөд нэг удаад 12 сараас ихгүй хугацаагаар хадгалуулах боломжтой байна. 12 сар хадгалсан үйлчилгээг 1 сар ашигласны дараа дахин хадгалуулах эрх үүснэ. Хэрэглэгч сарын 01-ээс хойш хадгалуулах үйлчилгээ авсан бол тухайн сарыг хадгалах хугацаанд оруулж тооцохгүй бөгөөд багцын сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ.

Болохгүй. Ашиглах боломжгүй болсон бол хугацаатай гэрээгээ салбарт хандаж цуцална. Хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч төхөөрөмжийн хөнгөлөлтийн зөрүү болон төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлж хугацаагүй гэрээтэй болсноор өрхийн интернэтийн хадгалах үйлчилгээг авах боломжтой болно.

Цагийн хуваарь :

Холболт засварын инженерүүдийн зуны цагийн хуваарь нь 09:00-21:00 цаг хүртэл бол өвлийн цагийн хуваарь нь 09:00-19:00 цагийн хооронд ажиллана.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Unesco гудамж,  Сэлбийн гүүрний баруун хойд талд МПМ цогцолборт байрлаж байна.Та google map дээр харахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хэрэглэгчийн үйлчилгээ 24 цагаас дээш хугацаагаар тасалдсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хоног тутамд хэрэглэгчийн ашиглаж буй багцын сарын хураамжийн нөат-гүй дүнгийн 2%-иар тооцон хөнгөлөлт олгоно.

24 цагаас их хугацаагаар тасалдсан гэмтэл саатлын хөнгөлөлт тооцохдоо бүрэн бус цагаар буюу тухайн минутанд ноогдох хувиар тооцон хөнгөлөлт олгоно. Гэмтэл саатлаас шалтгаалсан хөнгөлөлтийн дээд хэмжээ нь багцын сарын хураамжийн нийт дүнгийн 50%иас хэтрэхгүй байна.

Боломжгүй. Холболтын төрөл өөр учир одоо ашиглаж буй гэрээгээ үйлчилгээний салбарт хандан цуцалж Улаанбаатар хотын хэрэглэгчийн багцуудаас сонгон шинэ гэрээ байгуулан авах боломжтой.

Үгүй. Холболтын инженерүүд нь ЭНД заагдсан үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Болно. Үйлчилгээний салбар дээр Tplink Archer C20 төхөөрөмж зарагдаж байна. Төхөөрөмжийн үнэ тарифын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Гүйлгээний утга дээр гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ бичнэ үү. Нэвтрэх нэр болон гэрээний дугаараа мартсан бол mobinet ХХК-тай байгуулсан цаасан гэрээ, төлбөрийн нэхэмжлэх очсон мессэж болон 2288 лавлах төв рүү холбогдон мэдэх боломжтой.

Delete

Та гүйлгээний утга хэсэгт гэрийн хаяг болон өөр бусад буруу утасны дугаар оруулахгүй байхыг анхаарна уу.


15-30 минутын дараа үйлчилгээ автоматаар систем дээр нээгдэж үйлчилгээ хэвийн горимд шилжинэ.

Таны мэйл хаяг бүртгэлтэй бол мэйлээр илгээгдэнэ. Бүртгэлгүй бол бүртгэлээ 2288 лавлах утсаар болон салбарт очиж бүртгүүлснээр мэйл-ээр хүлээн авах боломжтой

Мобинетийн инженерүүд очиж тохируулж өгнө. Үйчилгээний үнэ тарифтай  ЭНД дарж танилцана уу. Мөн лавлах үйлчилгээний ажилтантай холбогдож заавар авч хамтарч тохируулах боломжтой.

Заавал манайхаас авах шаардлагагүй. Өөр PPPOE холболт дэмждэг төхөөрөмж ашиглах боломжтой.

Өрхийн интернэтийн урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч заавал салбарт хандан цуцална. Үйлчилгээний салбарт иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр сар бүрийн 5-с эхлэн хандаж цуцлуулна.

Үгүй. Тухайн сарын суурь хураамжийг ашигласан өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. 

Төлбөр төлөөгүй хаагдсан тухайн сар болон төлбөрөөс хаалттай байсан хэрэглэгч сарын дундуур төлбөрөө төлөөд үйлчилгээгээ нээлгэсэн бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн төлөх үүрэгтэй.

Шаардлагагүй. Шилжүүлэх хүсэлтээ 2288 лавлах руу хандаж захиална. 72 цагийн дотор инженер очиж шилжүүлнэ. Үйлчилгээний төлбөртэй ЭНД дарж танилцана уу.

2288 лавлах шугамд бүртгэлтэй утаснаасаа холбогдох эсвэл үйлчилгээний салбарт хандан авах боломжтой байна.

Тийм. 2 үйлчилгээ 2-уулаа хаагдана.

Гэрээ байгуулахдаа нэг гэрээн дээр байгуулсан бол төлбөр нь хамт гарна. Гэрээ байгуулахдаа дугаартайгаа хамт гэрээ байгуулаагүй бол дан дангаар төлбөр нь гарна.

Боломжгүй. Байгууллагад зориулсан тусдаа үйчилгээг авах боломжтой.

Үгүй. Сарын суурь хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн тооцож нэхэмжилсэн төлбөрийг төлнө.

Төлбөрөөс хаагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд төлбөр төлөх боломжит сувгууд болох  дараах гарцууд нээлттэй байх бөгөөд бусад хандалтууд хаалттай байна. 

    • www.mobicom.mn 
    • Хаан банк
    •  Голомт банк
    • Худалдаа хөгжлийн банк
    •  Хас банк
    • Төрийн банк
    •  Капитрон банк

Сонгосон багцын хурдаар ханддаг. Өрхийн интернэтийн Улаанбаатар, Багануур, Дархан, Эрдэнэт хотын хэрэглэгчдэд зориулсан BOOST багцтай ЭНД дарж танилцана уу. Орон нутгийн хэрэглэгчдэд  зориулсан TURBO багцтай ЭНД дарж танилцана уу.

Эхний сарын билл бодогдоход хамт төлнө. 

3 сарын баталгаат хугацаа олгодог.

Одоо манайх дээр зарагдаж буй ZTE H3601 Wi-Fi6, Genew AX1800 Wifi6, Genew AX1500 Wi-Fi6, Genew HG2240, ZTE F670L Wifi6, TP-Link Deco E4 төхөөрөмжүүд байна. Төхөөрөмжийн үнэ тарифын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Tplink Archer C20 төхөөрөмж одоогоор манай үйлчилгээнд ашиглагдаж байна.

Хятад улсад үйлдвэрлэгдсэн болно.

Тийм. Насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн байх шаардлагатай.

Суурилуулалтын инженер гэрт нь очиж холболт хийгдсэний дараа үйлчилгээ нээгдэнэ.Гэрээ байгуулснаас 72 цагийн дотор инженер очиж холбодог.