Байгууллагын үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хэрэглэгч болохыг хүсвэл доорх хаягуудаар хандана уу.
Бидэнтэй холбогдох бусад шугамын мэдээллийг ЭНД дарж харна уу.
Шилэн кабелийн холболт нь 7-45 хоногийн дотор мэргэшсэн инженерүүд хийж гүйцэтгэдэг.
LeasedLine, VPN үйлчилгээг 1 Gbps хүртэл хурдаар ашиглах боломжтой.
Байгууллагын өндөр хурдны интернэт үйлчилгээний захиалгат үйлчилгээнүүдэд дараах үйлчилгээ орно
- Өндөр хурдны интернет үйлчилгээний хурдыг нэмэх, хасах
- Салбарын тоо нэмэх, хасах
- Техникийн тусламж үйлчилгээний нөхцөлөө солих
- Төлбөртэй үйлчилгээ авах
- Бусад
Та интернэт банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас Мобинетын данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой.
Хүлээн авагч байгууллага: Мобинет ХХК / Mobinet LLC
Гүйлгээний утга: Гэрээний дугаар, байгууллагын нэрээ тодорхой бичээрэй.
Байгууллагын интернэтийн төлбөрийн нөхцөл
- Хэрэглэгч төлбөрийг гэрээнд тусгасан үнийн дагуу сар бүр төлнө. Сарын төлбөр нь үйлчилгээний төрлөөс хамаарч харилцан адилгүй байна.
- Нийлүүлэгч нь сарын хураамжийг холболт хийгдсэн өдрөөс эхлэн тооцно.
Төлбөр төлөх бол ЭНД дарна уу.
Байгууллагын өндөр хурдны интернэт хэрэглэгч болох үйлчилгээг идэвхижүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар байх
- Байгууллагын албан ёсны тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий үйлчилгээ олгохыг хүссэн албан бичиг эх хувиараа байх
Холболтын захиалга өгөх бол ЭНД дарна уу.
Байгууллагын интернэтийн үйлчилгээ нь Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сум суурин газарт ашиглаж болох байгууллагын хэрэглэгчид зориулсон интернет үйлчилгээ юм.
Радио холболт холболт нь 7 хоногийн дотор мэргэшсэн инженерүүд хийж гүйцэтгэдэг.
LeasedLine, VPN үйлчилгээг 60 Mbps хүртэл хурдаар ашиглах боломжтой.
100 Mbps хүртэл хурдаар ханддаг. Хэрвээ та LL үйлчилгээг 100Mbps дээш хурдаар ашигладаг бол interface хурдаар буюу 1Gbps хүртэл хурдаар хандах боломжтой.
- Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
- Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
- Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
- Ус чийгнээс хол байлгах
- Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
- Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (0°C - 18°C температур)
- Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
- Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
- Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх
Tracert нь тухайн хандах гэж байгаа сервер болон веб сайтруу хэдэн төхөөрөмж дамжиж, хэдэн ms – ийн өөрчлөлттэйгээр хүрч байгааг харах боломжыг олгодог. Мөн тухайн хэрэглэгч тухайн сайтруу хандахдаа ямар гарцаар гарч байгааг харах боломжийг олгодог. Tracert хийхдээ шууд IP хаягыг бичих эсвэл домайн нэрийг нь бичиж харах боломжтой байдаг.
Зөвхөн tracert х.х.х.х гэсэн командийг ашигласан тохиодолд дамжиж байгаа серверүүдийн IP болон hostname-үүд хамт харагддаг. Харин tracert –d х.х.х.х гэж шалгавал тухайн hostname-ийн цаана байгаа IP хаягыг харуулдаг. Доорхи зурагт ялгааг харуулав.
Гэрээний дугаараа бичэхэд л болно.
Мобикомын дугаараас 2288 дугаарт залгаж холбогдоно. Бусад операторын дугаараас 75952288 дугаарт залгаж холбогдох боломжтой.
Ямар ч төхөөрөмж байж болно та өөрийн сонгосон үйлчилгээ болон дотоод сүлжээндээ тохируулан ашиглах боломжтой.
Сар болгоны 25-д төлбөрөөс хаагдах болно.
Optic Media Converter
Сүлжээгээр явж байгаа тоон мэдээллийг гэрлийн дохио болгон хувиргаж шилэн кабелиар дамжуулах, ирсэн дохиог буцаан тоон мэдээлэл болгон хөрвүүлдэг төхөөрөмж юм.
Хэрэглэгчтэй байгуулсан гэрээн дээр нэр болон утасны дугаарыг тусгаж өгсөн байдаг.
2288 лавлах шугамаар холбогдож мэдэх боломжтой.
customercare@mobinet.mn лүү байгууллагын нэр болон гэрээний дугаараа илгээж тодруулах боломжтой.
Доорх байдлаар тохируулж өгнө:
Preffered DNS server : 202.131.224.2
Alternate DNS server : 202.131.232.4
Дараа төлбөрт үйлчилгээний нийт хэрэглэгчийн тухайн сарын ашигласан хэрэглээний төлбөр нь дараа сарын 5-ны өдөр бодогдож дуусах ба хэрэглэгчид өмнөх сарын төлбөрийн мэдээллийг сар бүрийн 5-7 ны өдрүүдэд илгээнэ.
Болно. MRTG нь үнэгүй үйлчилгээ бөгөөд харилцагч хариуцсан менежер болон 2288 лавлах шугамаар холбогдож үйлчилгээг авах боломжтой.
Мобикомын хэрэглэгчид 2288, бусад операторын хэрэглэгчид 75952288 үйлчилгээний лавлах шугамын оператортой холбогдож, мөн customercare@mobinet.mn е-мэйл, мобинет туслах фэйсбүүк хаягруу хандах бүрэн боломжтой. 09-22 цагийн хооронд тусламж үйлчилгээний инженерүүд таны санал гомдлыг хүлээн авч байна. Мөн Мобикомын үндсэн болон гэрээт салбарт өөрийн биеэр хандаж санал хүсэлт гомдлоо өргөдөл бичиж шалгуулах боломжтой.
Хэрэглэгч үйлчилгээг түр хаалгахдаа:
- Байгууллагын хэрэглэгчийн албан бичигт үндэслэн үйлчилгээг 3 сар хүртэлх хугацаагаар түр хаана
- Хэрэглэгч хамгийн бага багцын үнээр үйлчилгээ авч байгаа тохиолдолд үйлчилгээ эхэлснээс хойш жилийн дотор үйлчилгээ түр хаалгах тохиолдолд түр хаах хугацаандаа гэрээнд заасны дагуу сарын хураамж төлнө.
Үгүй. Сарын суурь хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн тооцож нэхэмжилсэн төлбөрийг төлнө.
Хэрэглэгчийн холболтыг хүлээлгэн өгөхдөө төхөөрөмжүүдийг зориулалтын box-нд байршуулдаг.
Харилцагч хариуцсан менежерт утсаар болон албан бичгээр хүсэлт өгч нүүлт өөрчлөлтийн үйлчилгээ захиална. Шинээр орсон байршилд ямар холболтоор сүлжээ орох боломжтойг шийдэл судлаж инженер холболтыг хийх болно.
Дараа төлбөрт үйлчилгээний нийт хэрэглэгч тухайн сарын ашигласан хэрэглээний төлбөрийн үлдэгдлийг дараа сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулсан байна. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн дагуу хэрэглээг хязгаарлана.
Fiber Distribution frame
Шилэн кабелийн холболтын төгсгөлийн төхөөрөмж бөгөөд шилэн кабелийн шөрмөсийг хуваарилах, холболт хийхэд бэлэн болгох үүрэгтэй.
- Тухайн вэбийн цаана байгаа IP хаяг болон дамжих боломжтой төхөөрөмжүүдийн хамгийн их утга нь 30 гэж харагдаж байна.
- Hop буюу хүсэлт дамжих боломжтой төхөөрөмжийн тоо гэсэн үг.
- Эхний ms утга
- 2 дахь ms утга
- 3 дахь ms утга - Энэхүү ms – ийн утгууд нь тухайн сүлжээг шалгаж байх агшны утгууд тул сүлжээний ачааллаас хамааран өөр өөр гарах магадлалтай байдаг.
- Дамжиж байгаа төхөөрөмжүүдийн domain name болон IP хаягууд харагдна.
- Tracert амжилттай болсон байна.
Зарим тохиолдолд дамжиж байгаа серверүүдийн ICMP хаалттай байдаг тул хүсэлтэд хариу өгдөггүй. Энэ тохиолдолд tracert үр дүн дээр * * * * тэмдэглэгээтэй хариу өгдөг.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1-р хороо Unesco гудамж, Натур худалдааны төвөөс баруун тийш Сэлбийн гүүрний баруун хойд талд MPM оффист байрлаж байна.
Мобикомын хэрэглэгчид 2288, бусад операторын хэрэглэгчид 75952288 лавлах шугам руу холбогдож 0 товч дарж инженер лүү шилжин холбогдох боломжтой.
Мөн customercare@mobinet.mn лүү асуудлаа илгээж холбогдох боломжтой.
Тухайн байгууллага нь харилцагч хариуцсан менежерт хандаж хүсэлтээ албан бичгээр илгээж хурдаа нэмүүлэх боломжтой. Сарын дунд хурдаа солисон бол сарын суурь хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн тооцож нэхэмжилсэн төлбөрийг төлнө.
Settings - More tools - Clear browsing data - Time range - Clear data
Хэрэглэгч хандахгүй байгаа сайтруу 4G болон бусад ISP - ийн сүлжээнээс хандалттай байгаа эсэхийг шалгана.
- Browser cache цэвэрлэж шалгах
- Browser сольж шалгах
Хандалтгүй бол Tracert үр дүн хийж дотоод сүлжээний төхөөрөмж дээр эсвэл ISP дээр хаана хаагдаад байгааг шалгах боломжтой.
ISP хаяган дээр хаагдаж байвал 2288 лавлах шугам мөн customercare@mobinet.mn лүү tracert үр дүнгээ илгээж шалгуулна.
Хэрэглэгч үйлчилгээг цуцлах, гэрээг дуусгавар болгохдоо:
- Байгууллагын хэрэглэгчийн албан бичигт үндэслэн Харилцагч хариуцсан менежер нь холбогдох албан тушаалтнуудаас цуцлах зөвшөөрөл авснаар үйлчилгээг цуцлана.
- Үйлчилгээ ашиглахгүй 3 сар болсон тохиолдолд үйлчилгээг цуцалсанд тооцно.
- Шилэн кабелын холболт бүхий хэрэглэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад үйлчилгээ цуцлах тохиолдолд гэрээнд заагдсан нөхөн төлбөр төлнө.
- Үйлчилгээ цуцласан тохиолдолд тоног төхөөрөмжийн буцаалт хийгдэхгүй.
mxtoolbox.com сайтруу хандаж blacklist цэсийг сонгож өөрийн ашиглаж байгаа интернетрүү хандаж байгаа хаягийг шалгах боломжтой.
Library - History - Clear recent history - Time range - Clear data
Web host & Mail host үйлчилгээн дээр Cpanel хэсгээс backup хийж авснаар гадны ямар нэгэн халдлагад өртөж веб эсвэл имэйл хостоо засварлах аргагүй болсон эсвэл тохиргоо хийж байгаад алдсан тохиолдолд backup хийж авсан файлаараа үйлчилгээгээ сэргээж ашиглах боломжийг олгох юм.
Backup хийх заавар



1. File – Backup орох
2. Download a Full acc backup орох
3. Backup destination – сонголт хийх
4. Generate Backup дарж татаж авах
Restore хийх заавар



Restore хийхдээ мөн адил File - Backup орно
Backup file – aa restore хэсэгт сонгож өгнө.
Upload дараад хуулна.
Сануулга:
Backup файлаа restore хийх гэж байгаа бол шинээр backup хийж аваад хуучнаа уншуулж үзэх хэрэгтэй.