Гэрээ цуцлах үйлчилгээ гэж юу вэ?

Тодорхой шалтгааны улмаас Дараа төлбөрт ангиллын дугаарыг цаашид ашиглах шаардлагагүй болсон үед энэхүү үйлчилгээг авна. 
Гэрээ цуцлах үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд авах боломжтой. 
Энэ үйлчилгээ нь үнэ төлбөргүй.

Гэрээ цуцлах үйлчилгээг авахдаа бүрдүүлэх бичиг баримт

Хувь хэрэглэгч

1. Тоон гарын үсэг, эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
2. Гэрээ цуцлах үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч өөрийн биеэр очин үйлчилгээ авна.

Байгууллагын хэрэглэгч

1. Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

Төлбөр тооцоо хэрхэн бодогдох вэ?
1. Гэрээ цуцлах үйлчилгээ захиалж буй тухайн сарын багцын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх ба дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
2. Хэрэглэгч үйлчилгээ цуцлах өдрийг хүртэлх ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна. Үйлчилгээ цуцлах өдөр гэж тухайн сарын сүүлийн өдрийг хэлнэ.

 Гар утас зээлээр эсхүл хөнгөлөлттэй нөхцлөөр авсан хэрэглэгч хугацаанаасаа өмнө гэрээ цуцлах үйлчилгээ авч байгаа бол тухайн үеийн гар утас зээлийн нөхцөл цуцлах журмын дагуу гар утасны зээлийн төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсны дараа дугаарын гэрээг цуцлах үйлчилгээг авах боломжтой байна.


Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сим картаа жилд нэг удаа үнэ төлбөргүй сэргээнэ. Хэрэв тухайн жилдээ дахин симээ сэргээх бол 3000₮-н төгрөгөөр сэргээлгэнэ.

Хувь хэрэглэгч

Сим карт сэргээх суваг

Бичиг баримт

Үйлчилгээний салбар


Энгийн дугаар: 

Тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

SPOS машин

Агент

Бэлэн сим


*Бэлэн сим үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч өөрт ойрхон CU сүлжээ дэлгүүрээс шинэ сим карт худалдаж аваад mobicom.mn, mobicom application ашиглан сим картаа идэвхжүүлэн сэргээж авахыг хэлнэ.
Бэлэн сим үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Байгууллагын хэрэглэгч

Хэрэглэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэн Мобикомын үйлчилгээний салбарт өөрийн биеэр хандан "сим карт сэргээх" үйлчилгээг авна.
1.  Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж байгаа хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт


Багц солих үйлчилгээ гэж юу вэ?
Багц солих үйлчилгээ гэдэг нь дугаараа солихгүйгээр багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой бөгөөд таны хүсэлт гаргасан өдөр багц солигдоно.

Та үйлчилгээний салбар болон лавлах төвд хандалгүй мобиком апликейшн ашиглан багцаа солих заавар авах бол ЭНД дарна уу.

Багц солих үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт

Хувь хэрэглэгч

1. Тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
2. Багц солих үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч өөрийн биеэр очин үйлчилгээ авна.

Байгууллагын хэрэглэгч

1. Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт 

Төлбөр тооцоо хэрхэн бодогдох вэ?

"Багц солих" үйлчилгээг хүсэлт гаргасан тухайн өдөр нь биелүүлэх бөгөөд хуучин болон шинэ багцын суурь хураамжийг ашигласан хоногт нь дүйцүүлэн нэхэмжилнэ. 
Шинэ багцын дагалдах хэрэглээний эрхүүдийг бүтэн олгоно. Миний Моби багцын хэрэглэгчийн хувьд багц солих үйлчилгээ авсан тухайн сардаа хэрэглээний эрхээ 1 удаа солих боломжтой байна.

1. Гар утас зээлээр авсан хэрэглэгч багцаа бууруулах боломжгүй. Харин багцаа ахиулсан бол анх зээл авсан багц хүртэл бууруулах боломжтой. Жишээ нь: Анх зээл авахдаа 24800₮ багцтай байсан ба ахиулаад 34800₮ багц руу орсон бол зээлийн гэрээний хугацаанд буцаад 24800₮ багц руу бууруулах боломжтой.

2. Хэрэглэгч багц ахиулан өндөр барьцаа төлбөрийн нөхцөлтэй багц руу шилжиж байгаа тохиолдолд барьцаа төлбөрийг зөрүүг нэмж байршуулна. 

3. Төлбөрөөс хаалттай дугаарт багц солих үйлчилгээг олгохгүй тул та төлбөрөө төлж дугаараа нээгдсэний дараа үйлчилгээ авах боломжтой.

4. Миний моби багцын хэрэглэгч багц солихдоо дата хэрэглээгээ солиогүй хэвээр нь багц сольж байгаа бол хуучин дата багцын үлдэгдэлээрээ ашиглана.  Хэрэв дата багцаа сольж байгаа бол хуучин багцын дагалдах дата багцын үлдэгдэл устаж шинээр дагалдах дата багцыг бүтнээр олгож суурь хураамжийг шинэ багц руу шилжсэн үлдсэн хоногт дүйцүүлнэ.


 






    Хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээний 5 дугаарыг эзэмших боломжтой ба өөрийн биеэр Мобикомын үйлчилгээний салбарт харгалзах бичиг баримтыг бүрдүүлэн ирж Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох боломжтой. Дугаарын эзэмшигч нь хэн байхаас хамааран хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч гэж ангилна. Хувь хэрэглэгч нь байгууллагын хөнгөлөлт /cons_corp/ авах 5 хүртэл дугаарыг эзэмших боломжтой байна.

    Гэрээ шилжүүлэх үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч өөрийн дугаарын эзэмших эрхийг өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 05-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт өөрийн биеэр, гэрээгээ шилжүүлэн авах гэж буй хэрэглэгчийн хамт хандаж авна.

Гэрээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа 2 хэрэглэгч тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай хандана.

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч гэрээ шилжүүлэх үйлчилгээ авахын тулд дугаар дээр нь хамгийн багадаа 1 сарын төлбөр бодогдсон байх шаардлагатай. 

1. Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сард 1 удаа авах боломжтой ба үйлчилгээний төлбөр 3000₮.
2. Гэрээ шилжүүлэхэд тухайн хэрэглэгч төлбөр тооцооны үлдэгдэлгүй байх шаардлагатай.

 

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд сарын суурь хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээг хэлнэ. 

Дугаар хадгалах үйлчилгээг сар бүр 9'900 төгрөгөөр авах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримтын хамт ирэх дугаар хадгалах үйлчилгээг идэвхжүүлээрэй.

Delete

Санамж

  • Гар утас зээлээр авсан болон багцын хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч дугаараа хадгалуулах боломжгүй.


    Дугаар солих үйлчилгээ гэдэг нь гэрээний эзэмшигч болон багцын төрлөө өөрчлөхгүйгээр дугаараа өөрчлөхийг хэлнэ. Хэрэглэгч дугаар солих үйлчилгээг сард 1 удаа үйлчилгээний салбарт хандан авах боломжтой байна. Дугаар солих үйлчилгээг хүсэлт гаргасан тухайн өдөр нь идэвхжүүлнэ.

Хэрэглэгч үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байна. 

    Хэрэглэгч сим картныхаа пин болон пук кодыг мартсан бол, эсвэл пин кодоо 3 удаа буруу хийгээд блоклосон байгаад пук кодоо мартсан бол лавлах шугамаар холбогдон эсвэл үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай хандан пин, пук кодоо авах боломжтой. 

Блок гаргахдаа: Пук кодоо 1 удаа оруулан 4 оронтой пин кодыг 2 удаа давтаж оруулснаар сим карт блокноос гарна.

 

Пук кодоо 10 удаа буруу хийвэл сим карт гэмтэх бөгөөд шинээр сим карт сэргээж авна.

 

 

    Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүүлийн 3 сарын (хуанлийн бүтэн 3 сар) ашигласан хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа хандан сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн хэвлэмэл байдлаар авах боломжтой. 

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

  • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                        1000 ₮ 
  • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                        2000 ₮
  • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл           3000 ₮ 
Хэрэглэгчийн төрөл Бүрдүүлэх бичиг баримт
Хувь хэрэглэгч
1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ)
2. Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
Байгууллагын хэрэглэгч 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ)
2. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг
3. Байгууллагаа төлөөлөн ирж буй хүний хүчин төгөлдөр цахим үнэмлэх

Дугаар эзэмшигч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаа авахдаа өөрийн дугаартайгаа ирэхийг анхаарна уу.



    Үйлчилгээний нөхцөлийн дагуу дугаар нь цуцлагдсан хэрэглэгч, дараа төлбөрт дугаараа 30 хоногийн дотор үйлчилгээний салбарт өөрийн биеэр хандан шинэ дугаарын нөхцөлөөр сэргээн авах боломжтой.

Үйлчилгээний салбарыг ЭНД дарж харна уу.

 

 

Зүй зохисгүй хэрэглээ

Хэрэглэгч нэг дор их хэмжээгээр текст болон дуут мессэж илгээсэн, дата дамжуулсан, гар утас төхөөрөмж болон сим картанд нэмэлт програм хангамж суулгасан, бусад төхөөрөмжтэй холбосон, сүлжээнд холбогдсон гар утас, төхөөрөмжөөс вирус тараасан, халдлага хийсэн, сим картаа дотуур холбоо болгосон зэргээр үйлчилгээ үзүүлэгчээс зөвшөөрөөгүй хэрэглээ хийхийг хэлнэ.

Зүй зохисгүй хэрэглээгээр үйлчилгээ нь хаагдсан бол хэрхэн нээлгэх вэ?

  • Мессэж эрх хаагдсан бол 24 цагийн дараа автоматаар нээгдэнэ.
  • Ярианы эрх хаагдсан бол тухайн сарыг дуустал хаалттай байх ба дараа сард хэрэглэгч үйлчилгээний салбарт хандан үйлчилгээг нээлгэнэ. 
    Салбарын байршил харах бол ЭНД дарна уу. Байгууллагын хэрэглэгчийн хувьд харилцагч хариуцсан менежер үйлчилгээг үзүүлнэ. 

Хэрэглэгчийн хүсэлт:

Хувь хүн бол хэрэглэгчийн өргөдөл иргэний үнэмлэх, байгууллага бол албан бичгээр хүсэлтээ гаргана.

 

Хэрэглээ хязгаарлах түвшин гэж юу вэ?

    Дараа төлбөрт үйлчилгээний миний моби багцтай хэрэглэгчдийн дугаарын хэрэглээг үе шаттайгаар мэдээлэх, хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд мэдээлэл хүргээд гарах хэрэглээг хязгаарлах үйлчилгээ юм.

Хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээг идэвхижүүлэх нөхцөл

    Хэрэглээ хязгаарлах түвшин нэмэлт үйлчилгээг хугацаатай болон хугацаагүй 2 төрлөөр идэвхижүүлэх боломжтой.

Хугацаатай:

  • Миний моби багцын шинэ хэрэглэгчдэд 6 сарын хугацаатай үйлчилгээ автомат идэвхижнэ.
  • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр уг үйлчилгээг авах боломжтой. Хэрвээ та өөрийн хүсэлтээр хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээг авахыг хүсвэл үндсэн болон гэрээт салбарт тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай өөрийн биеэр хандана.

Хугацаагүй:

  • Гадаад иргэншилтэй хэрэглэгч
  • Задгай хаягтай хэрэглэгч
  • Хугацаа дууссан цахим үнэмлэхтэй хэрэглэгч
  • Албан ёсны нутаг дэвсгэрээс өөр хаяг дээр гэрээ хийсэн хэрэглэгч

Заавал идэвхижүүлэх нөхцөл

Дараа төлбөрт үйлчилгээний миний моби багцын шинэ хэрэглэгч эсвэл урьдчилсан болон хосолсон төлбөрт багцаас дараа төлбөрт миний моби багц руу шилжиж буй хэрэглэгчдэд 6 сарын хугацаатай хэрэглээ хязгаарлах түвшинг тогтоох ба хугацаа дуусахад системээс автоматаар цуцлагдана.

 

Хэрэглэгчийн багцын суурь хураамж болон тухайн сарын хэрэглээ нь Хэрэглээ Хязгаарлах Түвшний 80%-д хүрэхэд сануулах мессэж системээс очих ба хэрэглээ нь 100%-тай тэнцэх үед хэрэглэгчийн гарах хэрэглээ хязгаарлагдана.