Hybrid багцын хэрэглэгч 1,000₮-70,000₮-н хооронд хүссэн дүнгээр нэгжээрээ төлбөрөө төлөх боломжтой.
Нэгжээрээ төлбөр төлөхдөө: Mobicom зай аваад төлөх нэгжийн дүнгээ бичээд 404 дугаарт хүсэлтээ илгээнэ.
Жишээ нь: mobicom 10000 гэсэн мессежийг 404 дугаарт илгээнэ.
Мөн hybrid хэрэглэгчид мобиком апликейшн ашиглан төлбөрөө нэгжээр төлөх боломжтой.
- Урьдчилсан төлбөрт нөхцөлөөр дугаараа 13 болон түүнээс дээш сар ашигласан Hybrid багц руу шилжих хэрэглэгчид бүртгэлийн хураамж төлөхгүй.
- Hybrid багц руу шилжих шинэ хэрэглэгч Урьдчилсан төлбөр үйлчилгээний нөхцөлөөр дугаараа 12 болон түүнээс бага сар ашигласан болон шинэ дугаар авч байгаа хэрэглэгчид бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлнө.
1. Сарын аль ч өдөр өдөрт 1 удаа 510 дугаарт M үсэг илгээн хэрэглээний мэдээллээ шалгах боломжтой
Өмнөх сарын төлбөрийн мэдээллийг авахын тулд 510 дугаарт YYYYMM гэсэн мессэжийг илгээнэ.
Жишээ нь: 2020 оны 5-р сарын төлбөрийн мэдээллийг авах бол 510 дугаарт 202005 гэж илгээнэ.
2. *211# цэсээр нэгжийн үлдэгдлээ шалгах боломжтой.
Hybrid багцын хэрэглэгчийн төлбөрийг тухайн сарын 1-с 31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-с 7-ны хооронд нэхэмжилнэ.
Төлбөрийн мэдээллийг мессэж болон и-мэйл хаягаар мэдээлнэ.
Хэрэглэгч сарын дундуур Hybrid 14900 багц руу шилжиж шинэ хэрэглэгч болсон бол дагалдах 3000 нэгжийг сарын үлдсэн хоногт дүйцүүлж бодон олгоно.
Хосолсон төлбөрт үйлчилгээний дугаар 3 сарын турш төлбөрөөс бүтэн хаалттай байсан тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр цуцлагдана.
Харин дугаараа ашиглаагүй ч гэсэн ашиглаагүй сарын хураамж нь таны сонгосон багцын суурь үнийн дүнг сар бүр тогтмол төлж байгаа тохиолдолд дугаар устахгүй байх боломжтой.
Hybrid_14900 багцын хэрэглэгчийн хувьд хэрэглээ хийгээгүй ч сар бүрийн 1-нд дагалдах 3000 нэгж олгогдоно.
Цахимаар худалдан авалт (нэгж, дата) хийх, төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр буруу эсхүл дутуу мэдээлэл оруулсан, илүү төлөлт хийсэн бол:
1. Үйлчилгээний салбар, 2222 үйлчилгээний нэгдсэн төв болон бусад сувгуудаар хандаарай.
2. Дараах бичиг баримтыг бүрдүүлэн Мобикомын мессенжер Мобот туслах руу илгээгээрэй.
-
Гүйлгээ хийсэн дансны хуулга (screenshot хийж зургаар илгээнэ)
-
Хэрэглэгчийн гараар бичсэн өргөдөл
-
Иргэний үнэмлэхийн хуулбар (ар, өвөр талыг зургаар илгээнэ)
Мобиком апликейшн ашиглан цахим худалдан авалт хийхийг танд зөвлөж байна. Мобиком апликейшныг ЭНД дарж татна уу.