Та VOO-д дараах хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.
- И-мэйл хаягаар бүртгүүлэх (Таны и-мэйл хаягт баталгаажуулах линк очих бөгөөд линк дээр даран баталгаажуулснаар амжилттай бүртгэгдэнэ)
- Утасны дугаараар бүртгүүлэх (Таны бүртгүүлсэн дугаарт 6 оронтой баталгаажуулах код мессэжээр очих бөгөөд тус кодыг оруулснаар амжилттай бүртгэгдэнэ)
- Facebook хаягаар нэвтрэхийг сонгон бүртгүүлэх (Таны Facebook хаягт и-мэйл бүртгэгдсэн байх ёстой, Facebook хаягт и-мэйл хаяг бүртгүүлээгүй бол бусад бүртгүүлэх аргуудаас сонгон бүртгүүнэ үү)
- Google хаягаар нэвтрэхийг сонгон бүртгүүлэх
-
Apple ID-аар бүртгүүлэх
Та VOO үйлчилгээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Урьдчилсан төлбөрт VOO үйлчилгээнд бүртгүүлэх заавар:
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн идэвхжүүлсэн багцын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд автоматаар FREE HD багцад шилжих ба дараагийн төлбөртэй багцыг идэвхжүүлэхгүйгээр 89 хоносон тохиолдолд 90 дэх хоног дээр үйлчилгээний эрх устана.Үйлчилгээний эрх устах талаар сануулах мэдээллийг идэвхгүй хэрэглээ хийсэн 87 дах хоног дээр бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягаар мэдээлнэ.