Мобикомын бүх төрлийн дата багц идэвхжүүлсэн мөн дагалдах дата багцтай хэрэглэгчид багцын хүчинтэй хугацаанд mobinet wi-fi үйлчилгээг үнэгүй ашиглана. Өөрөөр хэлбэл миний моби багцын 5GB дагалдах дата багцтай бол та сарын турш mobinet wi-fi үйлчилгээг үнэгүй ашиглана. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нэмэлт дата багцуудаас худалдан авч mobinet wi-fi үйлчилгээг багцын хүчинтэй хугацаанд ашиглах боломжтой юм. Мобикомын дата багцгүй хэрэглэгчид өдөр бүр 1 цаг үнэгүй ашиглах эрхтэй байна. 

Үйлчилгээний нөхцөл

MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:

  • Та Мобикомын дата багцтай байх шаардлагатай.
  • Таны интернэтэд холбогдох төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет) Wi-Fi дэмждэг байх.
  • Таны төхөөрөмжийн утасгүй сүлжээний хайлтанд MobiNet Wi-Fi гэж орж ирсэн тохиолдолд нэвтрэх хуудас руу холбогдоно.
  • MobiNet Wi-Fi -д нэвтрэх код 12345678 байна.

MobiNet Wi-Fi-д холбогдох зай 

  • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно.
  • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно.

Таны ашиглаж буй гар утас, таблет болон нөүтбүүкний үзүүлэлтээс шалтгаалан MobiNet Wi-Fi –д холбогдох зай харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.

Delete

Цэнэглэгч карт

Бусад операторын хэрэглэгчид Мобинет Wi-Fi цэнэглэгч картыг ашиглан Мобинетийн Wi-Fi нэвтэрсэн 120 гаруй байршилд гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөс интернэтэд холбогдох боломжтой. 

Mобинет Wi-Fi карт нь 1 хоног, 7 хоног, сарын гэсэн 3 төрлөөр худалдаалагдаж байна.

Цэнэглэгч картын нөхцөл: Зөвхөн бусад операторын хэрэглэгчид авах боломжтой.

  • Wi-Fi сүлжээнд гар утас, таблет, зөөврийн компьютер болон бусад wi-fi дэмждэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд ашиглан интернэтэд холбогдоно.
  • Багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрч орсон хугацаанаас эхлэн тооцогдоно.
  • 1 картын эрхээр хэдэн ч төхөөрөмж ашиглаж болно. Харин 1 эрхээр олон төхөөрөмжөөс нэгэн зэрэг wi-fi сүлжээнд холбогдох боломжгүй.

Бусад операторын хэрэглэгч wi-fi багцыг дараах сувгуудаар худалдан авах боломжтой:

  • Гэрээт борлуулагч
  • Агент
  • MonPay апликейшн
  • Онлайн салбараар авах бол ЭНД дарна уу
Delete

Wi-Fi сүлжээнд холбогдох заавар

Алхам 1: MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдох

Хэрэглэгч MobiNet Wi-Fi бүсэд Wi-Fi ашиглах төхөөрөмжийнхөө холболтыг идэвхжүүлэн MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдоход wifizone.mobinet.mn хуудас руу автоматаар нэвтэрнэ. Wi-Fi сүлжээнд холбогдох нууц үг 12345678

Алхам 2: Нэвтрэх эрх авах

Нэвтрэх эрх авах товчийг дарсны дараа Мобикомын дата багцтай хэрэглэгч, Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх/шинэчлэгдсэн button/ авах гэсэн 2 сонголт гарч ирнэ.

Мобикомын дата багцтай хэрэглэгч: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаараа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.

Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаар, и-мэйл хаягаа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.

Алхам 3: MobiNet Wi-Fi үйлчилгээнд нэвтрэн интернэт ашиглах

Хүлээн авсан нууц дугаар, утасны дугаараараа нэвтрэн орсноор MobiNet Wi-Fi утасгүй интернэтийг ашиглах боломжтой. Нууц үг сэргээх болон нууц үгээ солих, Хамрах хүрээ зэрэг нэмэлт үйлдлүүдийг wifizone.mobinet.mn сайтад орон хийх боломжтой.


Бусад операторын хэрэглэгчид Wi-Fi карт авсан бол дараах байдлаар нэвтэрнэ.


Delete

Асуулт хариулт

Хэрэглэгч худалдаж авсан MobiNet Wi-Fi –н User name/ password -оор өөр өөр төхөөрөмжөөр интернэт ашиглаж болох уу?
Болно. Хэрэглэгч нэг картын эрхээр олон төрлийн төхөөрөмж ашиглаж болно. Харин нэгэн зэрэг тухайн эрхээр  зөвхөн нэг төхөөрөмжөөр Wi-Fi сүлжээнд холбогдоно.
MobiNet Wi-Fi – г идэвхжүүлсэн хэрэглэгч дуусах хугацаагаа хэрхэн шалгах боломжтой вэ?
Хэрэглэгчийн  MobiNet Wi-Fi  багцын дуусах хугацаа WEB LOGIN дээр харагдана.
Дээрх 4 төрлийн багцыг идэвхжүүлсэн хэрэглэгч зөвхөн Mobinet Wi-Fi бүсэд ашиглах уу?
Тийм
MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ?
MobiNet Wi-Fi бүсэд 5Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно.
MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ?
1 эрхээр олон төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжгүй байна. Харин ямар ч төхөөрөмжөөс холбогдох боломжтой.
Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу?
Мобикомын  дата багцтай хэрэглэгч бүр багцын хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi ашиглах эрхтэй байна.
Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу?
Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл  дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.
Хурдны дээд хязгаар 5Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ?
Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 5Mbps байна.
Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ?
  • Дотор байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    - Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
    - Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно
  • Гадна байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    - Гар утас болон таблетаар бол антенаас 75-100 метр дотор холбогдоно
    - Нөүтбүүкээр бол антенаас 100-125 метр дотор холбогдоно
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол дээрх зай багасна.
Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна?
Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу.
Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад?
Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг.
Delete

Мобинет Wi-Fi үйлчилгээ нэвтэрсэн газруудын байршлыг ЭНД дарж харна уу.

Wi-Fi дата багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрсэн  хугацаанаас эхэлж тасралтгүйгээр тооцогдоно.

MobiNet Wi-Fi ашиглахын тулд таны төхөөрөмж /5GHz/ дэмждэг байх шаардлагатай.