Баталгаат засварын төвийн хүргэлтийн үйлчилгээний ҮНЭ ТАРИФ
Үйлчилгээний төрөл |
Үйлчилгээний тайлбар |
Үнэ |
Баталгаат засварын 1 талт хүргэлтийн үйлчилгээ |
Хэрэглэгчийн байршилд очин гар утас төхөөрөмжийг хүлээн авах эсвэл засварлагдаж дуусан бэлэн болсон гар утас төхөөрөмжийг хэрэглэгчийн байршилд буцаан олгох 1 удаагийн үйлчилгээ ба энэхүү үйлчилгээнд сэлбэгийн үнэ тариф ороогүй болно. |
50,000₮ |
Баталгаат засварын 2 талт хүргэлтийн үйлчилгээ |
Хэрэглэгчийн байршилд очин гар утас төхөөрөмжийг хүлээн авах эсвэл засварлагдаж дуусан бэлэн болсон гар утас төхөөрөмжийг хэрэглэгчийн байршилд буцаан олгох 1 удаагийн үйлчилгээ ба энэхүү үйлчилгээнд сэлбэгийн үнэ тариф ороогүй болно. |
100,000₮ |
Баталгаат засварын төвийн хүргэлтийн цогц үйлчилгээний алхам:
Та дараах мэдээлэлтэй сайтар танилцана уу.
- Хүргэлтийн үйлчилгээг хамгийн багадаа нэг өдрийн өмнө захиална уу.
- Хүргэлтийн үйлчилгээг Баталгаат засварын төвийн цагийн хуваарийн дагуу хийх ба хэрэглэгчтэй урьдчилан цаг тохирно. /Даваа-Баасан 09:00-19:00, Бямба-Ням 10:00-17:00/
- Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүдийн Төвийн “А”, Дундын “B”, Захын “C” ангиллын бүст хамрагдах нутаг дэвсгэрт очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
- Захиалга өгөхдөө утасны дугаараа сайтар шалгаж бүртгүүлнэ үү.
- Баталгаат засварын хүргэлтийн төлбөр хийгдээгүй тохиолдолд хүргэлтийн үйлчилгээ баталгаажихгүй.
- Засвар үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээлэлтэй Баталгаат засвар, үйлчилгээ цэсийн бусад дэд цэсүүдээр орж танилцана уу.
- Сэлбэг хэрэгсэл бэлэн биш тохиолдолд үйлдвэрлэгчээс хамаарч захиалга хийснээс хойш 7-21 хоног хүлээгдэнэ.
Та дараах QR эсвэл холбоосоор орж Баталгаат засварын төвийн хүргэлттэй засвар үйлчилгээний захиалгаа өгөөрэй.