Өрхийн интернэтийг компьютер дээр ашиглах заавар
Windows үйлдлийн системтэй компьютер дээр PPPoe холболт үүсгэх
Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах сүлжээний зураг дээр хулганы баруун товчыг дарж Open Network & Internet settings цэсийг сонгоод Ethernet – Network and Sharing Center цэсийг сонгоно.
Гарч ирсэн цонхноос Set up a new connection or network – Connect to the Internet – Next – Broadband [PPPoE] гэдгийг сонгоход хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үг бичих талбар гарч ирнэ. Уг талбарт хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг зөв оруулаад connect дарахад интернэтэд холбогдоно.
Хэрэв хэрэглэгчийн холболт тасарсан бол 651, нэвтрэх нэр болон нууц үг буруу бол 691 гэсэн алдаа заана.
Macbook, imac дээр PPPoe холболт үүсгэх
Программын алхамын тайлбар:
- Компьютерийн дэлгэцний цэснээс Apple logo дээр дарна.
- System Preferences дээр дарна.
- Internet & Wireless дээр дарна.
- Network сүлжээний тохиргооруу орно.
- Configure IPv4 цэс рүү орж
- Create PPPoE Service сонголтыг сонгоно.
- Service name дээр дурын нэр өгч болно.
- Интернэт авч байгаа компаниас өгсөн Username password бичээд remember this password чагтлаад connect хийнэ.
- Ip address хэсэгт ip хаягаа авч амжилттай холбогдсон байна. Холбогдоогүй бол ip хаягаа авч чадахгүй юм.