- Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
- Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
- Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
- Ус чийгнээс хол байлгах
- Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
- Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (/0°C/ - /18°C/ температур)
- Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
- Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
- Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх
Дээрх 9 зүйлсийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн гарсан тоног төхөөрөмжийн гэмтэл болон хэрэглэгчид үүсэх аюул эрсдэлийг нийлүүлэгч хариуцахгүй.