HEY HEY ^_^ Be brand-н цоглог залуусдаа зориулан цоо шинэхэн Be plus үйлчилгээг танилцуулж байна.

BE PLUS ГЭЖ ЮУ ВЭ?

“Be plus” нь 14-29 насны залууст тусгайлан зориулсан BE брэндийн Хосолсон төлбөрт цоо шинэ үйлчилгээ юм. Хамгийн COOL нь чи өөр багцад шилжих хүсэлт өгөөгүй л бол хэд ч хүрсэн BE-н хэрэглэгч хэвээр байх боломжтой!

ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

  • Дагалдах яриа, датаны хэмжээ их
  • Дагалдах минутад бүх сүлжээнд үнэгүй ярина
  • Нэг үнийн дүнд хэрэглээний хоёр сонголттой
  • Насанд хүрээгүй ч Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой
  • Залууст зориулсан хамгийн хямд Хосолсон төлбөрт багц

BE PLUS-Н БАГЦУУД


Be Plus багцын хэрэглэгчид 2024.03.30 дуустал VOO үйлчилгээний эрх дагалдаж байгаа гээд боддоо 🔥

BE PLUS-ТАЙ НЭГДМЭЭР БАЙНА УУ?

- Үйлчилгээний салбар
- 2222 лавлах
- Агент

Хэрэв шинэ хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирээрэй. ЖИЧ: 14-17 насны хэрэглэгчид батлан даагчтайгаа ирж гэрээ байгуулах ёстой шүү!

Мөн 18-29 насны хэрэглэгчид маань заавал үйлчилгээний салбарт хандахгүйгээр үйлчилгээ авах дугараас лавлах шугам руу өөрөө холбогдон гэрээгүй Be plus багц руу шилжих боломжтой. 14-17 насны хэрэглэгчийн хувьд батлан даагчийн хамт зөвхөн үйлчилгээний салбарт хандан Be plus багцын хэрэглэгч болох боломжтой.

Лавлах шугамаар Миний моби, hybrid, be plus багцын гэрээ байгуулсан хэрэглэгчид сард 1 удаа багцаа солиулах боломжтой.

Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч лавлах шугамаар Be plus багц руу шилжих бол дугаараа хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай шүү.

БАТЛАН ДААГЧ ГЭЖ ХЭН БЭ?

  • 14-17 насны хэрэглэгч л батлан даагчтай байх шаардлагатай ба заавал эцэг эх байх шаардлагагүй насанд хүрсэн хэрэглэгч байхад л хангалттай.
  • Батлан даагч нь заавал Мобикомын хэрэглэгч байх ч шаардлагагүй.
  • Гэхдээ батлан даагч чинь Мобиком корпорацид ямар нэг авлага үүсгээгүй байх шаардлагатай шүү.
  • 18-29 насны Be plus багцтай хэрэглэгчид ч гэсэн 14-17 насны хэрэглэгчийн батлан даагч болох боломжтой.

НЭМЭЛТЭЭР МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

  •  Хэрэглэгч 30 нас хүрсэн ч багцаас автоматаар хасагдахгүй бөгөөд өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Гэхдээ 30 нас хүрсэн хэрэглэгч Be plus-с бусад багц руу орчихсон бол эргээд Be plus болох боломжгүй шүү.
  • Сард 1 л удаа багцаа солих боломжтой.
  • Байгууллагын нэр дээр байдаг дугаарууд маань энэ үйлчилгээнд хараахан орох боломжгүй байгаа шүү.
  • Хэрэглэгч өөрийн нэр дээр Be plus багцын 1 дугаартай л байх боломжтой. 1 be plus дугаартай бол урьдчилсан төлбөрт Be багцын 2 дугаар ашиглаж болно.
  • Үйлчилгээ авахдаа батлан даагчтайгаа 2-лаа ирээрэй :)
  • Ярианы эрх нь Mobicom, Skytel, Unitel, Gmobile, Монголын цахилгаан холбооны дугааруудад зарцуулагдана. Зөвхөн Mobicom-н сүлжээнд хязгааргүй яриатай биш шүү :)

Be багцын хэрэглэгч болох мэдээлэл авах бол ЭНД дарна уу.