"Be,.," брэнд нь 14-29 насны залууст зориулсан Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний багц юм. Шинэ хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Be plus багцын шинэ хэрэглэгч болох бол ЭНД дарна уу.
HEY HEY ^_^ Be brand-н цоглог залуусдаа зориулан цоо шинэхэн Be plus үйлчилгээг танилцуулж байна.
BE PLUS ГЭЖ ЮУ ВЭ?
“Be plus” нь 14-29 насны залууст тусгайлан зориулсан BE брэндийн Хосолсон төлбөрт цоо шинэ үйлчилгээ юм. Хамгийн COOL нь чи өөр багцад шилжих хүсэлт өгөөгүй л бол хэд ч хүрсэн BE-н хэрэглэгч хэвээр байх боломжтой!
ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
- Дагалдах яриа, датаны хэмжээ их
- Дагалдах минутад бүх сүлжээнд үнэгүй ярина
- Нэг үнийн дүнд хэрэглээний хоёр сонголттой
- Насанд хүрээгүй ч Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой
- Залууст зориулсан хамгийн хямд Хосолсон төлбөрт багц
BE PLUS-Н БАГЦУУД
Be Plus багцын хэрэглэгчид 2024.03.30 дуустал VOO үйлчилгээний эрх дагалдаж байгаа гээд боддоо 🔥
BE PLUS-ТАЙ НЭГДМЭЭР БАЙНА УУ?
- Үйлчилгээний салбар
- 2222 лавлах
- Агент
Хэрэв шинэ хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирээрэй. ЖИЧ: 14-17 насны хэрэглэгчид батлан даагчтайгаа ирж гэрээ байгуулах ёстой шүү!
Мөн 18-29 насны хэрэглэгчид маань заавал үйлчилгээний салбарт хандахгүйгээр үйлчилгээ авах дугараас лавлах шугам руу өөрөө холбогдон гэрээгүй Be plus багц руу шилжих боломжтой. 14-17 насны хэрэглэгчийн хувьд батлан даагчийн хамт зөвхөн үйлчилгээний салбарт хандан Be plus багцын хэрэглэгч болох боломжтой.
Лавлах шугамаар Миний моби, hybrid, be plus багцын гэрээ байгуулсан хэрэглэгчид сард 1 удаа багцаа солиулах боломжтой.
Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч лавлах шугамаар Be plus багц руу шилжих бол дугаараа хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай шүү.
БАТЛАН ДААГЧ ГЭЖ ХЭН БЭ?
- 14-17 насны хэрэглэгч л батлан даагчтай байх шаардлагатай ба заавал эцэг эх байх шаардлагагүй насанд хүрсэн хэрэглэгч байхад л хангалттай.
- Батлан даагч нь заавал Мобикомын хэрэглэгч байх ч шаардлагагүй.
- Гэхдээ батлан даагч чинь Мобиком корпорацид ямар нэг авлага үүсгээгүй байх шаардлагатай шүү.
- 18-29 насны Be plus багцтай хэрэглэгчид ч гэсэн 14-17 насны хэрэглэгчийн батлан даагч болох боломжтой.
НЭМЭЛТЭЭР МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС
- Хэрэглэгч 30 нас хүрсэн ч багцаас автоматаар хасагдахгүй бөгөөд өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Гэхдээ 30 нас хүрсэн хэрэглэгч Be plus-с бусад багц руу орчихсон бол эргээд Be plus болох боломжгүй шүү.
- Сард 1 л удаа багцаа солих боломжтой.
- Байгууллагын нэр дээр байдаг дугаарууд маань энэ үйлчилгээнд хараахан орох боломжгүй байгаа шүү.
- Хэрэглэгч өөрийн нэр дээр Be plus багцын 1 дугаартай л байх боломжтой. 1 be plus дугаартай бол урьдчилсан төлбөрт Be багцын 2 дугаар ашиглаж болно.
- Үйлчилгээ авахдаа батлан даагчтайгаа 2-лаа ирээрэй :)
- Ярианы эрх нь Mobicom, Skytel, Unitel, Gmobile, Монголын цахилгаан холбооны дугааруудад зарцуулагдана. Зөвхөн Mobicom-н сүлжээнд хязгааргүй яриатай биш шүү :)
Be багцын хэрэглэгч болох мэдээлэл авах бол ЭНД дарна уу.