Та мобикомын үйлчилгээний төлбөрөө монпэй дансаар төлөөд, төлсөн дүнгийнхээ 10% болон 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон аваарай. Энэхүү урамшууллаа гүйлгээ хийх, худалдан авалт хийхдээ шууд ашиглах боломжтой.
Урамшууллын хугацаа: 2023.12.31 дуустал
УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Мобикомын Дараа болон Хосолсон төлбөрт хувь хэрэглэгч буцаан олголтын урамшуулалд хамрагдах боломжтой бөгөөд төлбөрөө monpay апликейшн, эсвэл mobicom апликейшн ашиглан монпэй дансаар сар бүрийн
🎁🤩 5-10-ны дотор төлөхөд 10%,
🎁🤩 11-20-ны дотор төлөхөд 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна.
Та зөвхөн өөрийн дугаарын төлбөрийг үлдэгдэлгүй төлсөн тохиолдолд урамшуулалд хамрагдана. Байгууллагын дугаартай хэрэглэгчид хараахан хамрагдах боломжгүй. Гэхдээ байгууллагын дугаартай хэрэглэгчид маань хугацаандаа төлбөрөө төлөөд дараа сарын төлбөрөөс 5%-н хөнгөлөлт авах нь хэвээрээ байгаа шүү :)