Booster үйлчилгээ гэдэг нь
Өрхийн интернэтийн хурдаа хүссэнээрээ нэмэгдүүлэхийг хүсвэл хормын дотор 10 Mbps, 25 Mbps болон 50 Mbps хурдаар огцом нэмэгдүүлэх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Booster үйлчилгээг идэвхжүүлэх заавар
1. Хамгийн эхэнд 591 тусгай дугаарт гар утаснаасаа Username Code гэж бичин мессеж илгээж үйлчилгээг захиална.
- Username гэсэн үгний оронд та өөрийн өрхийн интернэтийн нэвтрэх нэрээ бичнэ.( 2288 лавлах шугамаас тодруулах боломжтой.)
- Code гэсэн үгний оронд та хурдаа нэмэгдүүлэх хурдны багцынхаа харгалзах кодыг бичиж илгээх юм.
2. Худалдан авалт амжилттай болсон эсэх талаар мэдээлэл ирнэ.
3. www.mobicom.mn сайтад бүртгүүлэн нэвтэрнэ.
4. Нэвтрэн орсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж өрхийн интернэтийн үйлчилгээгээ холбоно.( Өрхийн интернэтийн username бичиж холбох )
5. Холбосон өрхийн интернэтийн үйлчилгээний хэсэгт Booster нэмэлт үйлчилгээний эрх харагдах бөгөөд идэвхжүүлэх хэсэгт дарснаар шууд идэвхжиж эхлэх болно.