Easy нэмэлт үйлчилгээ гэж юу вэ?
Өрхийн интернэт үйлчилгээний хугацаа нь дуусаж үйлчилгээ нь түр хаагдсан хэрэглэгч хүссэн цагтаа үйлчилгээнийхээ хугацааг 24 цагаар сунган ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм.
Easy нэмэлт үйлчилгээг идэвхжүүлэх заавар
1. Хамгийн эхэнд 591 тусгай дугаарт гар утаснаасаа Username E гэж бичин мессеж илгээж үйлчилгээг захиална.
- Username гэсэн үгний оронд та өөрийн өрхийн интернэтийн нэвтрэх нэрээ бичнэ.( 2288 лавлах шугамаас тодруулах боломжтой )
- E гэсэн үсгийг л бичих бөгөөд заавал томоор бичиж илгээх юм.
2. Худалдан авалт амжилттай болсон эсэх талаар мэдээлэл ирнэ.
3. www.mobicom.mn сайтад бүртгүүлэн нэвтэрнэ.
4. Нэвтрэн орсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж өрхийн интернэтийн үйлчилгээгээ холбоно.( Өрхийн интернэтийн username бичиж холбох )
5. Холбосон өрхийн интернэтийн үйлчилгээний хэсэгт Easy нэмэлт үйлчилгээний эрх харагдах бөгөөд идэвхжүүлэх хэсэгт дарснаар шууд идэвхжиж эхлэх болно. Үнэ:2400₮