Гэрээ цуцлах үйлчилгээ гэж юу вэ?
Тодорхой шалтгааны улмаас Дараа төлбөрт ангиллын дугаарыг цаашид ашиглах шаардлагагүй болсон үед энэхүү үйлчилгээг авна. Хэрэглэгч үйлчилгээ цуцлах тухай саналыг үйлчилгээ үзүүлэгчид ажлын 2-3 хоногийн өмнө мэдэгдэж үйлчилгээг хаалгана.
Гэрээ цуцлах үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд авах боломжтой.
Энэ үйлчилгээ нь үнэ төлбөргүй.
Гэрээ цуцлах үйлчилгээг авахдаа бүрдүүлэх бичиг баримт
Хувь хэрэглэгч
1. Тоон гарын үсэг, эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
2. Гэрээ цуцлах үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч өөрийн биеэр очин үйлчилгээ авна.
Байгууллагын хэрэглэгч
1. Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
Төлбөр тооцоо хэрхэн бодогдох вэ?
1. Гэрээ цуцлах үйлчилгээ захиалж буй тухайн сарын багцын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх ба дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
2. Хэрэглэгч үйлчилгээ цуцлах өдрийг хүртэлх ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна. Үйлчилгээ цуцлах өдөр гэж тухайн сарын сүүлийн өдрийг хэлнэ.