Хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах шаардлагыг хангасан байна.
Итгэмжлэлд тавигдах шаардлага:
Итгэмжлэл нь Иргэний хуулийн 7-р бүлгийн 64.2-д заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр байна.
1. Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байх
2. Итгэмжлэл олгосон огноог тэмдэглэсэн байх
3. Төлөөлүүлэгч ямар үйлдэл хийх эрхийг төлөөлөгчид олгож байгаагаа итгэмжлэл дээр тодорхой тусгасан байх.
4. Төлөөлүүлэгчийн гарын үсэг зурагдсан (хуулийн этгээд бол эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан байна)
5. Хүчин төгөлдөр итгэмжлэл эх хувиараа байх
6. Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заавал тусгасан байх
7. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд оршин суугаа орныхоо элчин сайдын яамнаас баталгаажуулсан хүчин төгөлдөр итгэмжлэлээр дамжуулан үйлчилгээ авах боломжтой.
Итгэмжлэлийн загвар
Цахим итгэмжлэл
ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? | Хилийн чандад оршин суугаа МУ-ын иргэн нь тухайн улсынхаа консулын газарт өөрийн биеэр очихгүйгээр https://consul.notary.mn/login цахим хаягаар итгэмжлэлийн хүсэлтээ гаргах гаргахыг хэлнэ. |
ХЭЗЭЭНЭЭС ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛСОН БЭ? | Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авч, хянан баталгаажуулдаг болсон. |
ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХЭРХЭН ҮЙЛДЭХ ВЭ? | 1. https://consul.notary.mn/login хаягт өөрийн регистрийн дугаар, и-мэйл хаягаар бүртгүүлэн нэвтрэх 2. Явуулах итгэмжлэлийн төрлөө сонгох 3. Итгэмжлэлийн маягт дээр төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн хувийн мэдээллийг оруулах 4. Итгэмжлэлд шаардлагатай хавсралт материалуудыг оруулах 5. Хянуулах товчийг дарж итгэмжлэлийг ЭСЯ болон ЕКГ руу илгээх 6. ЭСЯ болон ЕКГ руу хянаад зөвшөөрөн дугаар болон QR код олгох 7. ЭСЯ болон ЕКГ өөрийн биеэр очиж гарын үсэг зурж төлбөр төлөх эсвэл хэвлэн аваад гарын үсгээ зуран төлбөрийг төлж шуудангаар ЭСЯ болон ЕКГ руу явуулах |
ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАГЧ НЬ ХААНААС ЯАЖ АВАХ ВЭ? | Төлөөлөгч нь өөрт ойр нотариатын газарт хандан төлөөлүүлэгчийн регистрийн дугаар болон цахим итгэмжлэлийн QR кодыг хэлж итгэмжлэлийг хэвлүүлэн авна. |
Цахимаар итгэмжлэл үйлдэх заавар
Итгэмжлэлээр олгох боломжгүй үйлчилгээ
1. Гар утас зээлээр олгох
2. Monpay зээлийн дэлгэрэнгүй билл олгох
3. Ярианы дэлгэрэнгүй билл олгох
4. Monpay цахим мөнгөний дэлгэрэнгүй билл олгох
Итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б хэрэглэгч нь А хэрэглэгчийн дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, аливаа итгэмжлэл нь 3 иргэний хооронд үйлчилнэ.