Дараа төлбөрт үйлчилгээний зүй зохисгүй хэрэглээ
Зүй зохисгүй хэрэглээ
Хэрэглэгч нэг дор их хэмжээгээр текст болон дуут мессэж илгээсэн, дата дамжуулсан, гар утас төхөөрөмж болон сим картанд нэмэлт програм хангамж суулгасан, бусад төхөөрөмжтэй холбосон, сүлжээнд холбогдсон гар утас, төхөөрөмжөөс вирус тараасан, халдлага хийсэн, сим картаа дотуур холбоо болгосон зэргээр үйлчилгээ үзүүлэгчээс зөвшөөрөөгүй хэрэглээ хийхийг хэлнэ.
Зүй зохисгүй хэрэглээгээр үйлчилгээ нь хаагдсан бол хэрхэн нээлгэх вэ?
- Мессэж эрх хаагдсан бол 24 цагийн дараа автоматаар нээгдэнэ.
- Ярианы эрх хаагдсан бол тухайн сарыг дуустал хаалттай байх ба дараа сард хэрэглэгч үйлчилгээний салбарт хандан үйлчилгээг нээлгэнэ.
Салбарын байршил харах бол ЭНД дарна уу. Байгууллагын хэрэглэгчийн хувьд харилцагч хариуцсан менежер үйлчилгээг үзүүлнэ.