Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандаж өрхийн интернэтийн гэрээгээ цуцлах боломжтой.
Анхаарах
- Сар бүрийн билл гарсны дараа буюу 5-ны өдрөөс хойш цуцлах боломжтой.
- Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлж барагдуулна.
- Хэрэглэгчийн зүгээс үйлчилгээг 1 сар ашигласан байх шаардлагатай.
- Хэрэглэгч өөрийн хүсэлтээр дугаараа цуцалсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч 1 сарын дараа дугаарыг худалдаалах эрхтэй
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй.
- Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол
- Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол
- Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
- Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
- Хэрэглэгч гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна.
- Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийг 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс цуцална.