Багц солих үйлчилгээ гэдэг нь багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой байна. Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа лавлах шугамд холбогдон багц солих үйлчилгээг авах боломжтой.
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шилжих
- Хэрэглэгч MNP75 үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай.
- Төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчийн барьцаа төлбөрийг буцаан олгоно.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээнд дахин шилжиж буй хэрэглэгчийн хувьд үйлчилгээ шилжих үеийн төлөлтийн үлдэгдлийг бэлэн мөнгөөр тооцон үлдэгдэл хоногийг олгоно.
- Үлдэгдэл хоногийг олгохдоо дараах байдлаар тооцоолно.Урьдчилсан төлбөрт хэрэглэгч анх дараа төлбөрт үйлчилгээнд шилжих үед 90 хоногийн үлдэгдэлтэй байсан бөгөөд дараа төлбөрт үйлчилгээнд шилжээд 40 хоног ашигласны дараа дахин урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болж байгаа бол үлдэгдэл хоногийг 50( 90-40 ) гэж тооцон олгоно.Уг тооцоолол нь анх дараа төлбөрт үйлчилгээнд шилжсэнээс 6-н сарын дотор хүчинтэй.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжих
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар нь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй байна.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлэх ба Мобикомын үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээнээс бусад хэрэглэгчид барьцаа төлбөрийг заавал байршуулна.
- Хэрэглэгчийн шилжих үеийн дансны үлдэгдлийг дараа төлбөрт үйлчилгээний үлдэгдэл хоногийг 6-н сарын турш хадгална.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжиж байгаа тохиолдолд заавал гэрээ байгуулна.