Гэрээ шилжүүлэх гэж дугаар эзэмших эрхээ өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах гэж байгаа хоёр хэрэглэгч заавал өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Анхаарах
- Хэрэглэгч гэрээ шилжүүлэхийн тулд үйлчилгээг 1 сар зайлшгүй ашигласан байх шаардлагатай.
- Гэрээ шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх бодогдон гарсан сар бүрийн наймны өдрөөс хойш тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх боломжтой.
- Гэрээ шилжүүлэх үед тухай хэрэглэгчийн төлбөр тооцоо дуусгавар болсон байх шаардлагатай.
- Гэрээний хуучин хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээ шилжүүлэх хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.
- Гэрээний шинэ хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээний шилжилт хийсэн өдрөөс эхлэн сарын үлдсэн хоногт дүйцүүлэн тооцно.
- Урьдчилсан төлбөрт хэрэглэгч хэзээ ч гэрээ шилжүүлэх боломжтой.
- Гэрээ шилжүүлэх үйлчилгээний хураамж 1000₮ байна.