Хэрэглэгч дугаараа түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд дугаар дээр нь төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг дугаар хадгалах үйлчилгээ гэнэ.Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандан хадгалах үйлчилгээг авах боломжтой.
Анхаарах
- Урьдчилсан төлбөрт хэрэглэгч дугаар хадгалах боломжгүй байна.
- Хэрэглэгч сар бүрийн 1-ны өдөр хадгалах үйлчилгээг авах боломжтой.1-ны өдрөөс хойш хадгалах үйлчилгээ авсан бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх бөгөөд хадгалах хугацаанд оруулж тооцохгүй дараа сарын 1-ны өдрөөс эхлэн хадгална.
- Хэрэглэгч дугаар хадгалуулах хүсэлт гаргаж буй өдөр хүртэлх төлбөрөө барагдуулсан байх шаардлагатай.
- Дугаар хадгалах хугацаа 12 сараас дээшгүй байна. .
- Жилд 3 сар үнэгүй хадгалуулах эрхтэй байна.
- 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой.